Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ЦАР ТАХАЛ | Энэтхэгийн нөхцөл байдлыг харуулсан зүрх шимшрэм 16 зураг


Энэтхэг улс цар тахлын хоёр дахь давлагаанд хүнд нэрвэгдэж, эрүүл мэндийн байгууллагууд туйлдаж байна. Хоёрхон сарын өмнө ковидын халдвар 90 хувиар буурч, энэтхэгчүүд хэвийн амьдралдаа буцан орж байв. Тухайн үед нийгмийн эрүүл мэндийн зарим мэргэжилтнүүд ялалтаа тэмдэглэхэд эрт байгааг анхааруулаад халдварын тохиолдол үргэлжлэн бүртгэгдсээр байгаа ба түүний дотор халдварлах чадвар өндөртэй коронавирусийн шинэ төрөл илэрсэн тухай мэдээлж байжээ. 

Гуравдугаар сарын дунд үе гэхэд мэргэжилтнүүдийн анхааруулснаар халдварын тохиолдол эрчимжиж, өнгөрсөн долоо хоногт л гэхэд нэг өдөрт 300 мянган тохиолдол бүртгэгдэж 2000 хүн нас барав. Энэ нь цар тахал эхэлснээс хойш дэлхий дахинд нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болсон юм. 

Энэтхэг даяар хүчилтөрөгчийн нөөцгүй болсон нь гол асуудал болоод байгаа аж. Хамгийн хүнд нөхцөлд байгаа Махараштра мужийн нэг эмнэлэгт хүчилтөрөгчийн нөөц дууссанаас 24 өвчтөн нас баржээ. Эмнэлгүүд, төрийн албан хаагчдаас эхлээд жирийн иргэд хүртэл твиттер, WhatsApp зэрэг сошиал платформоор хүчилтөрөгч, эрчимт эмчилгээний ор, ремдесивир, ивермектин гэх мэт хэрэгцээт эмийг олохоор хичээж байна. 

Харамсалтай нь амиа алдсан хүний тоо албан ёсны мэдээллээс хэд дахин өндөр байгаа гэжээ. Учир нь зарим мужид хэт их халсны улмаас чандарлах төхөөрөмж хайлсан, мөн зарим мужийн удирдлагууд бодит тоог дарагдуулж байгаатай холбоотой хэмээж байна. 

Энэтхэг улс сард 80 сая гаруй вакцин үйлдвэрлэж байгаа бөгөөд сүүлийн хэдэн долоо хоногт өдөрт 3 сая иргэнээ вакцинжуулжээ. Иргэдээ дархлаажуулж буй хурд нь дэлхийн бусад улстай харьцуулахад сайн байгаа ч 900 сая хүн амтай тус улсын хувьд хүн амынхаа дийлэнх хувийг вакцинд хамруулахад багагүй хугацаа шаардлагатай байна. 

1. Нью-Дели хотын эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүд нэг орыг хуваан хүчилтөрөгчийн аппарат зүүжээ. (Нью-Дели хот, дөрөвдүгээр сарын 15)

Эх сурвалж: Reuters

2. Ковидоор нас барсан иргэдийн цогцсыг чандарлаж буй газар (Нью-Дели хот, дөрөвдүгээр сарын 22)

Эх сурвалж: Reuters

3. Ковидоор нас барсан иргэдийн цогцсыг бөөнөөр нь чандарлаж буй байдал (Шинэ Дели хот, дөрөвдүгээр сарын сарын 24)

Эх сурвалж: AP

4. Эцгээ ковидын улмаас нас барсныг сонсон эмнэлгийн гадаа зогсож буй эрэгтэй (Калькутта муж,  дөрөвдүгээр сарын 22)

Эх сурвалж: The Guardian

5. Ойр дотны хүнээ алдсан тэрбээр чандарлах ёслолын үеэр гашуудаж буй нь (Жамму хот, дөрөвдүгээр сарын сарын 25)

Эх сурвалж: AP

6. Нас барагсдын бөөнөөр нь чандарлах газарт хамаатныхаа хүний оршуулгыг хүлээн суугаа эр (Нью-Дели, дөрөвдүгээр сарын 24)

Эх сурвалж: AP

7. Нас барагсдын цогцсыг чандарлах газарт авчирдаг ажилчид ядарч сульджээ. (Нью-Дели, дөрөвдүгээр сарын 24)

Эх сурвалж: AP

8. Эмнэлэгт хүргэх шингэн хүчилтөрөгчийн нөөцийг авахаар ээлжээ хүлээн зогсож буй жолооч (Нью -Дели, дөрөвдүгээр сарын 22)

Эх сурвалж: The Guardian

9. Эмнэлгийн хүчилтөрөгчийн цилиндрийг цэнэглэж байгаа нь (Аллахабад хот, дөрөвдүгээр сарын 20)

Эх сурвалж: The Guardian

10. Хүчилтөрөгчийн маск зүүсэн өвчтөн Лок Наяк Жаи Пракаш Нараян эмнэлгийн гадаа сууж буй нь (Нью -Дели, дөрөвдүгээр сарын 22)

Эх сурвалж: The Guardian

11. Ойр дотны хүнээ ковидод алдсан хүмүүс оршуулганд нь оролцохын тулд хамгаалалтын хувцас өмсөх шаардлагатай болжээ (Дели хотын чандарлах газар, дөрөвдүгээр сарын 21)

Эх сурвалж: The Guardian

12. Эмнэлэгт хэвтэхээр хүлээж буй өвчтөн хүчилтөрөгчийн маск зүүжээ. Эхнэр нь түүний хажууд зайгаар ажилладаг сэнс барин сууж буй нь (Ахмедабад, дөрөвдүгээр сарын 25)

Эх сурвалж: Reuters

13. Засгийн газар 7 хоногийн хугацаатай хөл хорио зарлахаас хэдхэн цагийн өмнөх автобусны буудлын дүр зураг

Эх сурвалж: The Guardian

14.  Ковидоор нас барсан гэр бүлийн гишүүнээ үдэн, чандарлах газрын гадаа гашуудаж буй эмэгтэйчүүд (Нью-Дели, дөрөвдүгээр сарын 24)

Эх сурвалж: Reuters

15. Вакцин хийлгэхээр дугаарлаж буй иргэд (Мумбай хот, дөрөвдүгээр сарын 21)

Эх сурвалж: The Guardian

16. Ковидоор нас барсан хүний цогцсыг чандарлахаар авч яваа нь  (Ахмедабад, дөрөвдүгээр сарын 26)

Эх сурвалж: Reuters

Эх сурвалж: The Guardian, Reuters, AP 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
8 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
9 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
2
0
0
88
1
2
4

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Islam 2021.04.30 162.158.166.152

Alla hu aqvar

0 Хариулах