Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Clubhouse | Энд ярьсан зүйл эндээ л үлдэнэ


Олон нийтийн хүртээл болоод жилийн хугацааг үзэж буй Clubhouse аппликэйшнийг хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өссөөр байна. Энэ бол дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй төрөл бүрийн салбарын хүмүүс хоорондоо шууд холбогдон үзэл бодлоо хуваалцаж, өгөөжтэй яриа өрнүүлэх боломжтой платформ билээ. Хүмүүс сонирхдог сэдвийнхээ дагуу “өрөө” үүсгэн, цаг товлосноор тухайн сэдвийн талаар ярилцах хүсэлтэй хэн бүхэн нэгдэн орж үзэл бодлоо хуваалцдаг. 

Зөвхөн “iPhone” утас хэрэглэгчид, хэн нэгний урилгаар л элсэх боломжтой уг апп нь бусад цахим талбарыг бодвол харьцангуй нууцлаг, хувийн орон зайг хүндэтгэсэн шинжтэй юм. Тус платформыг бүтээгчдийн зүгээс хүмүүст чөлөөтэй ярилцах талбар үүсгэхийн тулд бусдын яриаг бичиж авах, гадагш задруулахыг хориглодог ба аль нэг хэрэглэгч мэдээлэл задруулсан нь илчлэгдвэл дахин Clubhouse-ийг хэрэглэх боломжгүй болдог байна. 

Clubhouse хэрэглэгчдийн гарын авлагад бичсэнээр тус аппликэйшнээс олж авсан мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, бичиж авах, дахин боловсруулах, агуулгыг өөрчлөх, бусадтай ямар нэгэн байдлаар (аудио болон дэлгэцийн бичлэг) хуваалцахыг хориглоно гэжээ. 

Өөрөөр хэлбэл, энд ярьсан зүйл эндээ л үлдэнэ шүү гэсэн үг. Ийнхүү хүмүүст хоорондоо шударга, шүүлтүүргүйгээр ярилцах боломжийг бүрдүүлж өгсөн нь тус платформын гол үнэ цэн бөгөөд онцлог юм. Олон нийтийн хурал цуглаан дээр илтгэл тавих шиг бус ойр дотны найзтайгаа ярилцаж буй мэт санагдах нь их чухал гэжээ. 

Харин сүүлийн үед клабхаус хэрэглэгчид олны танил хүмүүсийн яриаг бичиж авч "Youtube"-т тавих, гадны вэбсайтуудад мэдээ болгох зэргээр клабхаусын дүрмийг зөрчсөн тохиолдлууд бүртгэгдэж байна. Хамгийн сүүлд л гэхэд комедиан Тиффани Хаддиш дуучин Никки Минажийн зан авирыг шүүмжилсэн утгатай зүйл клабхаус дээр хэлснийг TMZ сайт мэдээ болгон оруулжээ. Иймэрхүү зүйлс давтагдсаар байвал тус платформ үнэ цэнээ алдан, цаашдын ирээдүйд нь асуудал үүсэх юм. 

Тэгвэл АНУ-ын Коннектикут, Калифорни зэрэг мужуудад клабхаусаас мэдээлэл задруулсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх боломжтойг хуульч Престон Бирн хувийн сайтдаа тайлбарлажээ. 

“Хэрэв Коннектикут мужид хэн нэгэн таны тухай мэдээллийг "Clubhouse"-аас олж аван, бусдад тараасан тохиолдолд та тухайн этгээдийг шүүхэд дуудан хохирлоо барагдуулах боломжтой юм. Хэн задраасан нь мэдэгдэхгүй тохиолдолд, "Clubhouse" аппын үүсгэн байгуулагчдыг гуравдагч этгээдээр дуудан хэрэгт оролцуулах ч боломжтой.” - Престон Бирн

Өнөө үед цахим орчин дахь хувийн мэдээлэлдээ хүмүүс онцгой анхаарах болсон. Тиймээс хэн нэгний хувийн орон зайд халдахгүйн тулд бие биенээ хүндэтгэн, цахим орчинг зөв зохистой хэрэглэж сурах нь ирээдүйд улам дэлгэрэх интернэтийн зохистой хөгжилд шууд нөлөөлөх юм.

Бэлтгэсэн: Б. Уранзаяа

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
4 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
5 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.