Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Нигерийн сурагч АНУ, Канадын 19 их сургуулиас бүрэн хэмжээний тэтгэлгийн урилга авчээ


Нигери улсын нэгэн сурагч АНУ болон Канад улсын 19 их сургуулиас бүрэн хэмжээний тэтгэлэг хүртсэн тухай CNN мэдээллээ. 

Виктория Инка-Банжо гэх 17 настай ахлах сургуулийн сурагч охин нийтдээ 5 сая доллартай тэнцэх хэмжээний их сургуулийн тэтгэлэг хүртжээ. Тэрээр сургуульд тэнцэхгүй байх вий гэсэндээ маш олон сургууль руу материалаа явуулсан бөгөөд болсон зүйлд одоо ч итгэхгүй байна гэж CNN-д ярьжээ. 

Түүний ээж Чика Инка-Банжо нь Лагосын их сургуульд багшилж, аав Адейнка Банжо нь хувийн зуучлалын төвд хангамжийн хэсгийн даргаар ажилладаг Нигерийн уугуул хүмүүс юм. Тэдний охин Виктория нь Айви Лигийн сургуулиуд болох Йель, Принстон, Харвард болон Брауны их сургуулиудаас бүрэн хэмжээний тэтгэлэг авсанд тэд маш их баярлаж буйгаа илэрхийлжээ. 

Түүнээс гадна Виктория нь АНУ-ын Массачусетсийн Технологийн дээд сургууль, Стэнфорд, Жонс Хопкинс болон Виржиниагийн их сургуулиудаас тэтгэлэг хүртжээ. Мөн Канад улсын Торонтогийн их сургуулиас Лестер Б. Пирсоны тэтгэлэг, Британийн Колумбын их сургуулиас Карен Маккеллинийн “Ирээдүйн Олон Улсын Удирдагч” (KMILOT) гэсэн тэтгэлгүүдийг хүртээд байгаа юм. 

Эдгээр тэтгэлгийн элсэлтийн үйл явц маш их өрсөлдөөнтэй. Тэд зөвхөн хамгийн шилдгүүдийг л сонгодог. Тиймээс ч би өдөр бүр өөртөө эдгээр сургуульд тэнцсэн гэдгээ сануулж байхгүй бол энэ бүхэнд итгэхэд бэрх юм. – Виктория

Тэрээр ахлах сургуульдаа ангийн дарга байсан бөгөөд 2020 онд Баруун Африкт ахлах сургуулиа төгсөхдөө бүх хичээл дээрээ “А” дүн авснаар олны анхаарлыг татжээ. Түүнчлэн Виктория нь хэдхэн сарын өмнө Кембриджийн Их Сургуулийн Олон Улсын Шалгалтын (CIE) англи хэлний шалгалтыг өгч дэлхийд топ гэх үнэлгээг авсан байна. (Монгол улсаас Шинэ Эрин сургуулийн сурагч Э.Энхцацралт Олон улсын "IGCSE" төвшний математикийн шалгалтаар дэлхийн топ үнэлгээг авч байсан удаатай.)

Виктория нь Кембриджийн “IGCSE” түвшний шалгалтыг өгсөн зургаан төрлийн хичээл дээрээ бүгдэд нь “A*” гэх хамгийн дээд үнэлгээг авчээ. Тэрээр өнгөрсөн хэдэн жилийн турш чадлаараа шаргуу хичээсний үр дүнд амжилтад хүрсэндээ бахархалтай байгаа, энэ бүхнийг хүртэх эрхтэй гэдгээ бага багаар ухаарч байна гэж CNN-д хэлжээ.

“Миний хувьд тооцооллын биологи гэсэн чиглэлээр суралцах сонирхолтой байгаа. Харин сургуулиа эцэслэн сонгоогүй л байна. Хувийн жагсаалтын эхэнд бичигдсэн Харвард, Стэнфорд, MIT, Дюк болон Жонс Хопкинс гэх сургуулиудыг хооронд нь бүх талаас нь харьцуулж байгаа” гэж Виктория ярьжээ. 

Түүний ээж Чика нь охиных нь түүх бусад Нигери хүүхдүүдэд урам зориг өгнө гэдэгт итгэж байна гэжээ. Ихэнх тохиолдолд АНУ-д төрж өссөн Нигери гаралтай хүүхдүүд л эдгээр топ их сургуулиудад ордог байна. Харин Виктория нь өөрийн бүх шатны боловсролыг Нигери улсад дүүргэсэн бөгөөд тэрээр өөрийн амжилтын үндсийг эцэг эхийн заавар зөвлөмж болон сахилга баттай холбоотой гэж тайлбарлажээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
7 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
8 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.