Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Бид хэнийг, яагаад Ерөнхийлөгчөөр сонгоогүй вэ?


Монголчууд долоон /1993, 1997, 2001, 2005, 2009, 2013, 2017/ удаа Ерөнхийлөгчөө сонгожээ. Ирэх зургадугаар сарын 9-ний өдөр найм дахь Төрийн тэргүүн тодорно. Өнгөрсөн долоон удаагийн сонгуулиар бид хэн, хэнийг сонголгүй үлдээснийг эргэн саная. Тэд яагаад ялагдав? 

МАХН-аас нэр дэвшсэн Л.Түдэв Москва хотын Нийгмийн ухааны академийг дүүргэсэн, эрдэмтэн, зохиолч. Түүний ялагдсан шалтгааныг сайн дурын сурталчлагчид олширч, нэр дэвшигчээ хэт магтсан гэж өрсөлдөгч нь дүгнэсэн байна. Мөн нам, нөлөө бүхий хүмүүс нэр дэвшигчээ дэмжиж ажиллаагүй гэжээ.

Түүний ялагдсан шалтгааныг сайн дурын сурталчлагчид олширч, нэр дэвшигчээ хэт магтсан гэж өрсөлдөгч нь дүгнэсэн байна.

МУНН-аас нэр дэвшсэн Ж.Гомбожав Эдийн засгийн дээд сургууль, хуучнаар ЗХУКН-н Төв  хорооны дэргэдэх Намын дээд сургуулийг төгссөн, эдийн засагч, статистикч, академич. Тэрбээр “Тусгаар тогтнол-шударга ёс-эгэл борчуудын төлөө” гэсэн уриаг мөрийн хөтөлбөрийнхөө гол зарчим болгожээ. Тухайн үеийн сонгуулийн насныхан дунд явуулсан аль, нам эвслийг илүүтэй дэмждэг вэ гэсэн асуулгад МАХН 39.4 хувь, МУНН 3.0 хувьтай байв. 

“Ардчилсан холбоо” эвслийн бодлого, үйл ажиллагаа улс орныг хямралд хүргэсэн, хүч түрсэн үйлдлүүд хэрээс хэтэрч бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж байсан гэж үзэж ард түмэн өөр сонголт хийхэд хүрчээ.

Ардчилсан намаас нэр дэвшсэн П.Очирбат ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг төгссөн, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй. П.Очирбатын хувьд “Ардчилсан холбоо” эвслийн бодлого, үйл ажиллагаа улс орныг хямралд хүргэсэн, хүч түрсэн үйлдлүүд хэрээс хэтэрч бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж байсан гэж үзэж ард түмэн өөр сонголт хийхэд хүрчээ. 

Р.Гончигдорж МУИС-ийг дүүргээд Унгарын Шинжлэх ухааны академид математикаар докторын зэрэг хамгаалсан. Математикч, математикийн багш мэргэжилтэй. Түүний нэр дэвшсэн жилд эдийн засаг хямралд орсон, ядуурал дээд цэгтээ хүрсэн байлаа. Үүний бурууг 1996-2000 онд Засгийн эрх авсан “Ардчилсан холбоо” эвсэл улс төрийн тогтворгүй байдал үүсгэсэн гэж дүгнэжээ. Мөн ард иргэд Р.Гончигдоржийг асуудалд бөөрөнхий ханддаг, худлаа ярьдаг гэж шүүмжилсэн байна. 

Сонгуулийн насныхан дунд явуулсан судалгаагаар иргэд Л.Дашнямыг “сайн мэдэхгүй” гэж хариулжээ.

ИЗН-аас нэр дэвшигч Л.Дашням Санкт-Петербургийн Олон улсын харилцааны сургуульд суралцсан, СГЗ, эрдэмтэн, зохиолч, доктор профессор. “Чадварлаг төр, хүчирхэг эдийн засаг, хангалуун амьдрал” гэсэн хөтөлбөр уриатай Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон. Сонгуулийн насныхан дунд явуулсан судалгаагаар иргэд Л.Дашнямыг “сайн мэдэхгүй” гэж хариулжээ. 

АН-аас нэр дэвшигч М.Энхсайхан Киев хотын улсын их сургууль төгссөн, олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэй. АН хоёр ч даргатай болсон нь нэр дэвшигч М.Энхсайханыг сонгуульд амжилтгүй оролцох суурь болсон. Нэг эвсэлд байсан Б.Эрдэнэбат АН-ын нэр дэвшигчийн саналаас хуваалцахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж дүгнэжээ. Б.Эрдэнэбат Новосибирск хотын Геодези зураг зүйн дээд, МУИС-ийн Эдийн засгийн дээд сургуулийг төгссөн, эдийн засагч мэргэжилтэй. 

Ардчилсан нам хоёр ч даргатай болсон нь нэр дэвшигч М.Энхсайханыг сонгуульд амжилтгүй оролцох суурь болсон.

Сонгуулийн сурталчилгааны үеэр иргэд Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Б.Жаргалсайханыг дэмжих хандлага ажиглагдсан. “Түмэнд ажил орлого. Би бүтээж чадна” уриатай нэр дэвшсэн Б.Жаргалсайханы сонгуулийн штабаас иргэдэд ноос ноолууран бүтээгдэхүүн, цаг зэргийг тарааж байжээ. Тэр ЗХУ-д боловсрол эзэмшсэн, элсэн сансрын физикч мэргэжилтэй. 

МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаяр Москва хотын Утга-зохиолын дээд сургуулийг төгссөн, орчуулагч мэргэжилтэй. Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа олон хурал, цуглаан, уулзалт хийсэн ч амьдралд хэрэг болсон бодитой ажил цөөн гэж дүгнэсэн байна. Мөн түүний сонгуулийн штабаас залуучуудад тусгайлан хандсан орчин үеийн мэдээллийн технологи ашигласан цахим сурталчилгаа идэвхтэй явуулаагүй. Харин өрсөлдөгч Ц.Элбэгдоржийн намын штаб залуучуудыг татахын тул уламжлалт болон орчин үеийн аргуудыг ашигласан нь ялалтад түлхэц болжээ. 

МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Цэргийн дээд сургуулийг төгссөн, эрхзүйч мэргэжилтэй. Сонгуульд “Эвийг эрхэмлэнэ, зөвийг дэмжинэ” гэсэн уриатай оролцсон. Мөн “Нэр цэвэр аваргаа дэмжье” гэх ухуулга давамгайлж байсан ч технологийн пиар биш мэдээ мэдээллийн чанартай сурталчилгаа давамгайлсан нь үр дүнтэй байгаагүй.

Н.Удвал Анагаах Ухааны Дээд Сургуулийг төгссөн, хүүхдийн эмч мэргэжилтэй. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй анхны эмэгтэй гэдэг утгаар имижээ эмэгтэй хүн, ээж хүнээр гаргахыг хичээсэн. МАХН-аас Эрүүл мэнддийн сайд Н.Удвалын нэрийг дэвшүүлсэн нь МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн саналаас хуваах зорилго агуулагджээ.

Тухайн үед нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн саналыг аваагүй тул Монгол Улсын Үндсэн Хуулийн гучин нэгдүгээр зүйлийн тав, Сонгуулийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Сонгуулийн Ерөнхий Хороо хоёр дахь санал хураалтыг зохион байгуулсан. Ингэхдээ хуульд заасны дагуу анхан шатны сонгуульд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал хураалтад оруулахаар тус тус шийдвэрлэсэн. Хоёр дахь санал хураалтаар: 

МАН-аас нэр дэвшсэн М.Энхболд 41,16% санал авсан бол АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга 50,61% саналаар ялж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр томилогдсон билээ. 

М.Энхболдын ялагдлын шалтгааныг сонгуулийн дүн шинжилгээнд 60 тэрбумын бичлэг задарсан, нам дотроо хагарч бутарсантай холбон тайлбарласан байна.

М.Энхболд Монгол Улсын Их сургуулийг төгссөн, төлөвлөгч, эдийн засагч мэргэжилтэй. Сонгуулийн дараа сошиал орчинд болон судлаачид М.Энхболдын ялагдлын шалтгааныг сонгуулийн дүн шинжилгээнд 60 тэрбумын бичлэг задарсан, нам дотроо хагарч бутарсантай холбон тайлбарласан байна. Мөн түүнийг Монголын улс төрд 20 жил зүтгэсэн ч онцгой лидер биш гэж тодотгожээ.  

МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарын хувьд МУИС-ийг Германы инженерийн хэлний бэлтгэл, Монгол улсын Политехникийн их сургуулийг Геологийн факультет, Кемерево хотын Уул уурхайн их сургуулийг Геофизикийн инженер техникийн ухааны магистр, Хамерсмит вест лондон коллежийг HND бизнес санхүүгийн удирдлагын ангид тус тус сурч байсан. Сонгуулийн сурталчилгааны үеэр түүний боловсролын асуудал хөндөгдөж төгссөн биш “сурч байсан” гэх намтрыг өрсөлдөгчид нь “бай” болгож байв. 


Товчилсон үгийн тайлбар: 

МАН-Монгол ардын нам

АН: Ардчилсан нам

МСДН: Монголын Социал Демократ нам

МҮАН: Монголын Үндэсний ардчилсан нам

МУНН: Монголын уламжлалын нэгдсэн нам

ИЗН: Иргэний зориг нам 

БНН: Бүгд Найрамдах нам 

МАХН- Монгол ардын хувьсгалт нам 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн сонгууль: 1993-2013 лавлагаа, дүн шинжилгээ О.Эрдэнэчимэг /Ph.D/

Үндэсний статистикийн хороо

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
4
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.