UBLife Logo
Newsfeed

Японд анхны цахим спортын "бялдаржуулах төв" нээгдэнэ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Японд анхны цахим спортын "бялдаржуулах төв" нээгдэнэ

Япон улсад анхны 'Esports Gym' буюу цахим спортын бялдаржуулах төв энэ сарын 19-нд нээгдэхээр болжээ. Энэхүү төвд хүмүүс бүртгэл үүсгэж, долоо хоногийн тогтсон цагт цахим спорт буюу видео тоглоом тоглож, чадварлаг тоглоомчдоос заавар зөвлөгөө авах юм. 

Тоглоомчид "League of Legends", "Rainbow Six Siege" зэрэг хэд хэдэн тоглоомоос сонголтоо хийж, биечлэн болон онлайнаар сургалт авах боломжтой гэнэ. 

Мөн видео тоглоомын англи хэл заах сургагч багш ч ажиллах бөгөөд мэргэжлийн төвшинд видео тоглоом тоглож сурахыг хүссэн хүн бүхэнд нээлттэй гэжээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
7
0
1
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.