Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хятадад хэт их хоол захиалах, хоол хэтрүүлэн хэрэглэж буй бичлэг цацах хориотой боллоо


Хятад улсын Хүнсний хог хаягдлын тухай шинэ хуулийн дагуу зоогийн газрууд иргэдэд хэт их хоолоор үйлчлэх, олон нийтийн сүлжээгээр хоол хэтрүүлэн хэрэглэж буй бичлэг цацах нь хориотой болжээ.

Уг хуулийн заалт нь өнгөрсөн долоо хоногт хэрэгжиж эхэлсэн бөгөөд "mukbang" хэмээн нэрлэгддэг хэт их хоол идэж буй бичлэгүүдийг Хятад улсын Douyin, TikTok зэрэг сүлжээнээс устгаж, ахин бичлэг хийхийг хоригложээ. Хэрэв ийм төрлийн бичлэг үйлдсэн нь тогтоогдвол 16 мянган ам.доллар хүртэлх торгууль ногдуулах юм.  

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн онд хүнсний хог хаягдлыг тус улсын хүнсний аюулгүй байдалд заналхийлж буй гол асуудал хэмээн нэрлэснээс хойш улс орон даяар хүнсний хог хаягдлын эсрэг кампанит ажил өрнүүлэх болжээ. 

Хятад улсад өнгөрсөн жил тархсан коронавирусийн улмаас дотоод хүнсний хангамжаа баталгаажуулах сорилт тулгарсан юм. Цар тахлын үеэр олон сая хүн хүнсний хангамжийн дутагдалд орсон нь уг хуулийн заалтын гол түлхэц болов.

Шинэ хуулийн "N1" стандартын дагуу зоогийн газарт үйлчлүүлж буй хүмүүсийн хоолны таваг нь хүмүүсийн тооноос даваагүй байх шаардлагатай. Чанша хотын нэгэн ресторан үүдэндээ жин тавьж, үйлчлүүлэгчийн жингийн дагуу хоолны цэс санал болгожээ. Хятадад жил бүр 35 тонн хүнсний хог хаягдал гардаг нь АНУ-тай харьцуулахад 2 дахин бага дүн юм. 

Эх сурвалж: Vice 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
6 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
7 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
2
0
0
0
0
3
2

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.05.19 123.223.70.229

Хятадад хунсний хаягдал гарах ундэслэл бхгуй!

0 Хариулах