Дэлхийн хамгийн нэр хүндтэй шоу нэвтрүүлэг гэгддэг "The Ellen DeGeneres Show"-ны хөтлөгч Эллен нэвтрүүлгээ албан ёсоор зогсоохоо мэдэгдлээ. Уг шоуны анхны дугаар 2003 онд цацагдсан бөгөөд нийт 19 цувралын 2988 дугаар хийгдсэнээс 2400 гаруй алдартан, дэлхийн нөлөө бүхий хүмүүстэй Эллен ярилцжээ.

Эллений шоу Эммигийн наадмаас 30 удаагийн шагнал хүртэж, бүх цаг үеийн хамгийн их үзэгчдээс санал авсан шоугаар шалгарч байв. Ийнхүү тэр 2022 онд 3000 дахь дугаараа цацсанаар шоугаа албан ёсоор өндөрлөхөөр боллоо.

63 нас хүрч буй жүжигчин, хөтлөгч, комедиан Эллен шоугаа өндөрлөж буй тухайдаа дараах тайлбарыг хийжээ.
"Бүтээлч хүн цаг ямагт өөрийгөө сорьж байх хэрэгтэй. Шоу үнэхээр гайхалтай, хөгжилтэй боловч сорилттой санагдахаа больжээ. Би бүхий л амьдралаа бусдыг хөгжөөхөд зориулав. Шоу нэвтрүүлгээрээ эерэг дулаан уур амьсгал түгээхийг зорьдог ч үнэндээ намайг, өөрийн минь оюун сэтгэлийг сүйтгэх шиг л болж. Гайхалтай зүйл тодорхой хугацаанд ирээд зогсох нь зүй" гэжээ.

Эх сурвалж: BBC