Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

UNLOCK хөтөлбөрийн менторуудтай танилцах 5 асуулт (№1)


Монголын хамгийн олон сонсогчтой "UNLOCK Podcast" оюутан залууст зориулан "UNLOCK сургалтын тэтгэлэг, ментор хосолсон хөтөлбөр"-өө зарлаад буй. Хүссэн оюутан бүр хамрагдаж болох, нээлттэй, үр дүнтэй уг хөтөлбөрийн дараагийн шатанд нийт 13 оролцогчийг шалгаруулах юм. Шалгарсан оролцогч тус бүртэй 1:1 буюу ганцаарчлан хамтран ажиллах менторуудыг цувралаар танилцуулж байна. 


#1 Ментор О.Батнайрамдал

Төгссөн сургууль: MBA, Harvard Business School

Одоогийн албан тушаал: Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд 

1. Өглөөг эхлүүлдэг зүйл?

Кофе чанаж уугаад мэдээ үздэг.

2. Таныг аз жаргалтай болгодог зүйлс?

Өөртөө илүү  утга учиртай, үнэ цэнэтэй зүйлээ хийхдээ аз жаргалыг мэдэрдэг.  Аз жаргалтай болохын тулд бус, өөртөө утга учиртай зүйлийг хийхэд аз жаргал өөрөө "by product" буюу дагаад ирдэг мэдрэмж. Жишээлбэл, ном унших, подкастаа бичих, ойр дотны хүмүүстээ цаг гаргаж ярилцах, ууланд алхах, дуртай зүйлээ ухаж төнхөж судлах, цаг гаргаж хийх гэх мэтчилэн.

3. Хийдэг ажлаа нэг өгүүлбэрт багтаавал?

Уул уурхайн хүнд үйлдвэрийн дэд сайдын хувьд уул уурхайн салбарт хэрэгжих бодлогуудыг тодорхойлох, мөн түүний хэрэгжилтийг засгийн газар УИХ-ын баталсны дагуу хэрэгжүүлэх юм.

4. Таны амьдралдаа баримталдаг зарчим? 

Нэгдүгээрт, өөрийнхөө үнэ цэнэд тулгуурлаж аливаа асуудлыг шиийдэх аргуудыг олох;

Хоёрдугаарт, аливаа хийсэн зүйл, гаргасан амжилтаа бусадтайгаа заавал хуваалцах буюу бусдад тусалснаар гарсан эерэг өөрчлөлтөөр өөрийн амжилтыг дүгнэх.

5. Сонгогдсон ментийтэйгээ ажиллах арга барил?

Хувь хүн талаас нь түлхүү тулгуурлан ажиллана. Тухайн хувь хүний цаашдаа хэрхэн хөгжих вэ буюу хамгийн чухал нь өөрийн дотоод ертөнцөө олж илрүүлэх, хүсэл мөрөөдлөө тодорхойлох, арга барилаа олоход нь туслах гүүр нь болох. Ингэхийн тулд 7 хоногт тутам ярилцах бүртээ прогрессуудаараа өөрсдийгөө дүгнэнэ. Хамгийн чухал нь "Growth mindset" буюу өсөн дэвжих сэтгэлгээг нэг нэгнийгээ дэмжин хоорондын харилцаагаар суулгах, амьдралдаа хэрэгжүүлэх байдлаар ажиллана.

#2 Ментор Мөнх-Амгалан

Төгссөн сургууль: Master of Science, New York University; MBA, Campbellsville University

Одоогийн албан тушаал: Coffee Fellows Mongolia-д гүйцэтгэх захирал      

1. Өглөөг эхлүүлдэг зүйл?

Өглөөний хоолоо идээд кофегоо уучихаад л өдрийг эхлүүлэхдээ бэлэн болдог. Зун өдөр урт болохоор эрт босоод бассейн орж 15-20 мин усанд сэлдэг. Халуун өдөр нозоорохгүй, сэргэлэн байхад тусалдаг болохоор тэр л дээ.

 2. Таныг аз жаргалтай болгодог зүйлс?

Олон зүйлээс аз жаргалыг мэдэрдэг. Сайхан хүмүүстэй уулзах, гоё кофе уух, аялалаар явах, ном унших,  ажил бүтэх, заримдаа сайхан залхуурах, амттай хоол идэх, кино үзэх гэх мэт зөндөө олон зүйлээс аз жаргал мэдэрнэ. 

3. Хийдэг ажлаа нэг өгүүлбэрт багтаавал?

Ажлыг төлөвлөж, түүнийг ажил хэрэг болгохтой холбоотой ажлуудыг хуваарилж, гарсан гүйцэтгэлийг хянаж, цаашдаа яаж ажиллах вэ гэдгийг төлөвлөх байдлаар ажилладаг. 

4. Таны амьдралдаа баримталдаг зарчим? 

Эрүүл, ёс зүйтэй, хүн чанартай байж үнэ цэн бий болгодог ажил хөдөлмөр эрхлэхийг эрмэлздэг.

 5. Сонгогдсон ментийтэйгээ ажиллах арга барил?

2 талаасаа нээлттэй байж мэдлэг мэдээллээ хуваалцаж хамтарч ажиллана. Гадаад дотоодын сургуулиудад суралцахад давуу сул талууд аль алинд нь байдаг, тэрнийг хуваалцана. Заримдаа тодорхой үүрэг даалгавар өгч, тэрнийг биелүүлж, хийнгээ суралцах тал дээр ажиллавал зүгээр байх гэж бодож байгаа.


#3 Ментор Б.Ундармаа

Төгссөн сургууль: MSc in Financial Engineering, New York University; Computer Engineering, The University of Electro-Communications

Одоогийн албан тушаал: Burnel University-д сэтгэл судлалын магистраар суралцахын хажуугаар энэ чиглэлээр "Дотоод Дохио" подкастыг хөтөлдөг. 

1. Өглөөг эхлүүлдэг зүйл?

Audio book эсвэл podcast сонсдог.

2. Таныг аз жаргалтай болгодог зүйлс?

Толгой ажиллуулдаг зүйлс.

3. Хийдэг ажлаа нэг өгүүлбэрт багтаавал?

Хүний оюун санааг судалдаг.

4. Таны амьдралдаа баримталдаг зарчим?

Миний мэдрэмж надад үнэн.

5. Сонгогдсон ментийтэйгээ ажиллах арга барил?

-Сэтгэл зүйч хүн яаж шинжлэх ухаанчаар сэтгэх талаар нэлээн ярилцана. Юм зааж сургахаасаа илүү чиглэлийг нь өгч бие дааж ажиллах боломжийг өгнө. Уншиж судалсан сэдвүүдээрээ ярилцаж, бие биенээсээ суралцаж явна.


#4 Ментор М.Отгонтунгалаг

Төгссөн сургууль: Бизнесийн удирдлага, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль

Одоогийн албан тушаал: Сэнтрал Экспресс Си Ви Эс компанийн (CU Mongolia)-д маркетинг, сурталчилгааны албаны захирал. 

1. Өглөөг эхлүүлдэг зүйл? 

Өглөө ихэвчлэн буйдан дээрээ суугаад мэдээ үзэнгээ өдрийн хоолоо бэлдэж авч явах, нүүрээ будах, мэдээ сонсох зэргээр өглөөгөө эхлүүлж, ажилдаа ирдэг. Ажилдаа ирээд өнөөдөр хийх зүйлсийн жагсаалт, шаардлагатай хурал уулзалтын төлөвлөгөө гаргаж, цагаа хуваарилангаа кофе уудаг. 

2. Таныг аз жаргалтай болгодог зүйлс?

Аз жаргалтай болгодог олон зүйлс байдаг. Гэр бүр, үр хүүхэд найз нөхөд, хамт олон гээд маш олон. Үүнээс гадна томоохон ажлын төлөвлөгөөгөө батлуулах, гүйцэтгэл хийж, үр дүнг нь харах үед хамгийн их аз жаргал мэдэрч, өөрийнхөө ажил мэргэжлээр бахархах сэтгэл төрдөг. 

3. Хийдэг ажлаа нэг өгүүлбэрт багтаавал?

Бид сурталчилгаа хийж, түүгээр дамжуулан хэрэглэгчиддээ амлалт өгч, өгсөн амлалтаа үйлчилгээгээрээ дамжуулан хүн бүрт хүргэдэг. 

4. Таны амьдралдаа баримталдаг зарчим?

Аймар нарийн зарчимч хүмүүсийнх шиг том зарчим баримтладаггүй. Чадах зүйлээ улам сайжруулж, түүндээ хамгийн сайн нь бай. Чадахгүй зүйлээ хийх гэж хичээхгүй чаддаг хүмүүстэй нь хамтарч ажиллая гэж л боддог. 

5. Сонгогдсон ментийтэйгээ ажиллах арга барил?

Шат дараалалтайгаар мэргэжлийн талаас зөвөлгөө өгч, илүү бүтээлч, сонирхолтой байдлаар их зүйл сурч авах боломжийг олгох гээд хичээнэ дээ.

Холбоотой нийтлэл: 

“UNLOCK сургалтын тэтгэлэг, ментор хосолсон хөтөлбөр”-т яг одоо хамрагдах 5 шалтгаан

Хамгийн их уншилттай
1
2021.05.19
Энэ зун хэрэгжүүлэх сонирхолтой болзооны 40 САНАА
2
2021.06.12
Канье өөрт нь төрсөн өдрийн мэнд хүргэсэн Кардашианы эгч дүүсийг 'unfollow' хийжээ
3
2021.06.04
Хар тамхи зарсан хэргээр шүүхэд дуудагдсан залуу 16 жилийн дараа хуульч болон эргэн иржээ
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
"Зөв хүнтэйгээ буруу цагт учирсан" хүний л ойлгох 14 МИЙМ
2
13 цагийн өмнө
SocialPay аппликэйшн ашиглан авто гарам дээр төлбөрөө дижиталаар хялбар төлөөрэй
3
13 цагийн өмнө
Нэн ховордсон амьтдын тоогоор гэрэл зургийн нягтаршлыг тааруулжээ
санал болгох
1
12 цагийн өмнө
"Зөв хүнтэйгээ буруу цагт учирсан" хүний л ойлгох 14 МИЙМ
2
13 цагийн өмнө
Нарциссизм | Өөрийгөө хэт өндрөөр үнэлэх өвчин юунаас үүдэлтэй вэ?
3
14 цагийн өмнө
Хүний сэтгэлийн 4 бэрхшээлд хариулт өгсөн СТОЙК ҮЗЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

оюутан 2021.05.14 192.82.88.130

Г. Сүрээээн бичсэн бүх нийтлэл чинь таалагддаг шүү. Ublife-аас сонирхоод нэг нийтлэл уншихад дандаа чинийх байдаг. Баярлалааааааааааа

0 Хариулах


Зочин 2021.05.14 66.181.161.85

By product gej bichne shuu dee

0 Хариулах