Хотын гудмаар чихэвчээр дуу сонсон алхах нь хэнтэй ч хуваалцамгүй нандин мөчүүдийн нэг билээ. Яг одоо ямар "мүүд"-тэй байна? Ямар дурсамжийг сэдрээхийг хүснэ? Эсвэл зүгээр л, хаа нэг тийш очих хүртэл хань хэрэгтэй тул хөгжим сонсоно.
Ийнхүү цар тахлын үеийн чимээгүйхэн, жиндүүхэн өдрүүд ард хоцорч зуны эхэн сарын нэгэн дулаахан өдөр залуус маань ямархуу дуу сонсон явааг сонирхоцгооё. Үүгээр та бүхэндээ "Та яг одоо ямар дуу сонсож байна?" булан маань эргэн ирснийг дуулгахад таатай байна!