Ажлаасаа түр боловч холдож, гэртээ тааваараа амарч буйд итгэлтэй байна. Ирэх долоо хоногт ажиллах эрч хүчээ авахын тулд гэртээ “бүгэлгүй” хаа нэг тийш гармаар санагдаж, сэтгэл чинь гэгэлзэж байвал UB.LIFE-аас танд дараах сонирхолтой арга хэмжээ, аялал, үзвэрүүдийг санал болгож байна. Энэ сарын хамгийн сүүлчийн амралтын өдрүүд тохиож байна шүү, нийслэлчүүд ээ.
Үзвэр
Дэлхийн цирк Монголд
Хаана: Монголын Үндэсний цирк
Хэзээ: Гуравдугаар сарын 26, 27-нд 11:00, 15:00, 19:00 цагаас
Тасалбарын үнэ: 15000₮, 20000₮, 25000₮, 30000₮
Холбоо барих: 99253031, 325522

Африкийн арслан, Латин-Америкийн лам гөрөөс, сургуультай ноход, сахилгагүй сармагчин зэрэг онцгой зочид дэлхийн 15 орны, 60 гаруй шилдэг циркчдийн хамт айлчлан иржээ. Та энэхүү гайхамшигт үзүүлбэрүүдийг үзэхийг хүсч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Өхөөрдөм хөөрхөн багачуудтайгаа очвол тэдний нүд од мэт гялалзаж, баясан хөөрнө дөө.
“Гамлет” жүжиг
Хаана: УДЭТ
Хэзээ: Гуравдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд 17:00 цагт
Тасалбарын үнэ: 15000₮, 20000₮, 25000₮, 30000₮
Холбоо барих: 70118187

Улсын драмын эрдмийн театр Олон улсын театрын өдөрт зориулан дэлхийн утга зохиолын ноён оргилын нэг Уильям Шекспирийн “Гамлет” эмгэнэлт драмын жүжгийг тоглох гэж байна. Ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар тавьсан энэхүү жүжгийн Гамлетад СТА С.Болд-Эрдэнэ, Офелияд жүжигчин О.Дөлгөөн нар тоглоно. Мөн Данийн ван Клавдийд МУАЖ П.Цэрэндагва, Гертрудад МУГЖ Ж.Оюундарь, Офелиягийн аав Полонийд МУГЖ Б.Жаргалсайхан, ах Лаэртэд СТА Г.Эрдэнэбилэг, Горациод СТА Г.Амгаланбаатар, Марцеллод СТА Д.Баттөмөр нар тоглох аж.
Жазз үдэш
Хаана: Briti Grey
Хэзээ: Гуравдугаар сарын 26-нд, 20:30 цагт
Тасалбарын үнэ: 50000₮
Холбоо барих: 99005835, 80202219

Бага тойрууд байрлах "Briti Grey"-д өнөөдөр контрабасс хөгжимчин Мартин Зенкер, саксафончин Мөнхтэмүүлэн болон труба хөгжимчин Хонгор нар тоглох гэнэ. Жазз хөгжимд дуртай залуус тэнд цугларах нь лавтай. Та ч бас тэдэнтэй нэгдэхийг хүсвэл цагаасаа бүү хоцроорой. Гайхалтай үдэш, мартагдашгүй дурсамж үлдэх ч юм билүү.
Боловсрол
Олон улсын боловсролын үзэсгэлэн
Хаана: Blue Sky зочид буудлын Crystal Ballroom
Хэзээ: Гуравдугаар сарын 26-нд, 12:00-18:00 цагт
Тасалбарын үнэ: Үнэ төлбөргүй

Үзэсгэлэнд Англи, Шинэ Зеланд, Канад, Казахстан зэрэг 12 орны их, дээд сургуулиудын төлөөлөл оролцох бөгөөд олон төрлийн семинар болох аж. Хэрвээ та гадаадад боловсрол эзэмших хүсэлтэй бол уг үзэсгэлэнг зорьж, зөвлөгөө аваарай.
Сургалт
"Микс ит ап"
Хаана: Зайсан Скуэр дэх Арти Коур галерейХэзээ: Гуравдугаар сарын 26-нд, 11:00-15:00 цагт
Тасалбарын үнэ: 30000₮
Холбоо барих: 99999259, 99996844

Хэрвээ та уран зураг сонирхдог бол нэгэн сайхан үйл ажиллагаа болох нь. Найз нөхөд, гэр бүл болон хамт олноороо кофе ууж, бялуу зооглонгоо МУЭ-ийн нэрэмжит шагналт,урлаг судлаач О.Сосорын "Зургийг хэрхэн унших вэ" хичээл сонсохыг хүсвэл "Арти коур ” галерейг зориорой. Сонгодог хөгжим сонсож, өөрсдийн гараар уран зураг зурах ч боломжтой юм байна шүү.
Бариста
Хаана: Шинэ Дөл цогцолбор
Хэзээ: Гуравдугаар сарын 26-нд, 12-15 цагт
Тасалбарын үнэ: 30000₮
Холбоо барих: 99907873

Өглөө бүр ажил дээрээ ирж, кофе уунгаа анхилам тансаг үнэрээр нь нойрноосоо бүрэн сэрж, ажиллах урам авдаг хүмүүс цөөнгүй. Харин та энэхүү Монголын Баристагийн Холбооноос зохион байгуулж буй сургалтанд сууснаар кофены тухай бүхий л мэдээллийг авч, гэр болон албан тасалгаандаа хэрхэн бэлтгэж найруулах хялбар аргуудыг эзэмших гэнэ.
Шинэ ном
Өдөр бүр Дракертай хамт
Хаана: Аз хур номын дэлгүүр
Хэзээ: 12:00 цагт

Модерн менежмент буюу орчин үеийн удирдах арга зүйн эцэг гэгддэг ноён Дракерын "The daily Drucker" номыг эх хэл дээрээ унших боломж бүрдлээ.
Аялал
Гүнтийн уулсаар алхах
Хаана: Нэгдүгээр сургуулийн урд талд "Grand Khan Irish"-ийн баруун талд цугларна.
Хэзээ: Гуравдугаар сарын 27-нд, 09:00-17:00 цагт
Тасалбарын үнэ: 5000₮
Холбоо барих: 88033316

Хайрхан аяллын клубээс хувцсаа тохируулж өмсөхийг сануулжээ. Анхлан алхагчид ГУТАЛ-даа анхаараарай. Бойтгон гутал болон энгийн пүүз өмсөхгүй байхыг зөвлөсөн байна шүү. Мөн өдөр идэх хоол, хүнсээ өөрсдөө базаах юм байна, мартав аа.
Морин аялал
Хаана: Тэрэлж
Хэзээ: Гуравдугаар сарын 27-нд, 09:00-18:30
Тасалбарын үнэ: 35000₮
Холбоо барих: 95915150, 88628708

Тэрэлж голын таван салаа, Хан Хэнтийн уулсын үзэсгэлэнт нутгаар мориор аялж, эх орныхоо үзэсгэлэнт байгальтай танилцах сайхан боломж аж. Тусгай хөтөлбөр, зохион байгуулалттайгаар олон хүн хамруулж, хөгжөөнт уралдаан болон танин мэдэхүйн мэдлэг олгох тус аялал нь бүртгэлийн тоо хязгаартай гэсэн. Энэхүү аяллыг Арслангийн ордныхон группийн залуус болон “Vivid travel club” хамтран зохион байгуулах бөгөөд одоогоор арслан, нум, матрын ордонд төрсөн хүмүүс нэгджээ.