Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сонгуулийн тухай тэнцвэртэй мэдээлэл авах 7 эх сурвалж


Сонгууль дөхөж цахим сүлжээн дэх элдэв янзын худал, ташаа мэдээлэл дунд төөрөгдөж байна уу? Тэгвэл бид аливаа улс төрийн намаас хараат бус эх сурвалжуудыг харьяалалын хамт хүргэж байна. Эдгээр нь аль нэг намыг сурталчлах бус тэнцвэртэй, үнэн бодит, судалгаан дээр суурилсан мэдээ мэдээллийг сонирхолтой байдлаар хүргэж буйгаараа онцлогтой юм. 

1. Сонгуулийн Ерөнхий Хороо

Сонгуулийн тухай цаг үеийн мэдээллийг авах эх сурвалж яах аргагүй Сонгуулийн Ерөнхий Хорооны албан сайт. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, Сонгуулийн тухай хууль, Сонгогчийн гарын авлага, өмнөх сонгуулийн үр дүн гээд шаардлагатай мэдээллүүд бий. 

Харьяалал: Монгол Улсын Засгийн Газар

Тодорхойлох үг: Албан, найдвартай, шуурхай

2. Сонгуулийн музей

Өмнөх сонгуулиар УИХ болон Ерөнхийлөгчийн албан тушаалд хэнийг сонгосноо та санаж байна уу? Сонгууль, сонголт бүрээс ирэх 4 (6) жилийн улс нийгмийн өнгө төрх харагддаг ч иргэд, сонгогч бид өмнөх сонголтоо эргээд санаж чаддаг уу? Тэдний амлалт, мөрийн хөтөлбөр хугацаандаа биелсэн болов уу? Сонгосон сонголтондоо хяналт тавьж, хэрсүү сонгогч байхад "Сонгуулийн музей" тусална. 

Харьяалал: "Цогц Хөгжлийн Үндэсний Төв" ТББ

Тодорхойлох үг: Иргэний хяналт, хэрсүү сонголт, баримт

3. Өглөө

Сонгуулийн тухай хамгийн сонирхолтой, уншихад ойлгомжтой, хөгжилтэй ч гэмээр үзүүштэй мэдээ мэдээллийг түгээдэг хуудас. Тэдний сайтаас "Улс төрийн намыг энгийн үгээр тайлбарлах нь", Бодлогын нам гэж юу вэ?", "Ерөнхийлөгч юу хийдэг вэ?" гэх мэт шинэлэг нийтлэлүүд, инстаграм хаягаас нь сонгуультай холбоотой "күүл" мэдээлэл авах боломжтой. 

Харьяалал: UB Passport

Тодорхойлох үг: Онцгой, мэдлэг, сонирхолтой 

4. UIH.mn

УИХ-ын гишүүн (төлөөлөл) үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээ мэдээллийг цэгцтэй, ил тод байдлаар танд хүргэнэ.

Харьяалал: LEAD Mongolia 2020 хөтөлбөрийн "UNITED INFO HUB" төсөл

Тодорхойлох үг: Цэгцтэй, иргэний хяналт, хялбар

5. Жишээ ба Бишээ

Болохгүй байгаа "Бишээ" зүйлсийг шийдэх "Жишээ" санал болгох зорилготой залуусын хуудас. Залуусын оролцоо, сонгогчийн боловсролтой холбоотой мэдээ мэдээллийг хөгжилтэй, зурган, сонирхолтой хэлбэрээр хүргэдэг. 

Харьяалал"Иргэний Боловсролын төв"-ийн "Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө" төсөл

Тодорхойлох үг: Зурагт, содон, ойлгомжтой

6. Шударга сонгуулийн төлөө Иргэний нийгмийн хяналт

"УИХ-ын сонгуульд мэдээлэлтэй, хариуцлагатай, эрхээ хамгаалж оролцоцгооё!" гэх уриатай иргэний нийгмийн ажиглагч, сонсогчдын төлөөллүүдийн хуудас. Сонгуультай холбоотой тэнцвэртэй мэдээ мэдээллийг түгээдэг. 

Харьяалал"Шударга сонгуулийн төлөө Иргэний нийгмийн хяналт" ТББ

Тодорхойлох үг: Тодорхой, багц, хуваалцах

7. Надад нэг санал байна

UB.LIFE сайтын улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчээс хараат бус "Надад нэг санал байна" медиа аян нь сонгууль болон сонгогчийн боловсролтой холбоотой шинэ сонирхолтой мэдээллээр тогтмол шинэчлэгдэж байна. 

ХарьяалалUB.LIFE

Тодорхойлох үг: Сонирхолтой, ойлгомжтой, залуусын. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
3
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.