Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хар тамхи зарсан хэргээр шүүхэд дуудагдсан залуу 16 жилийн дараа хуульч болон эргэн иржээ


Эдвард Мартелл 16 жилийн өмнө кокайн төрлийн хар тамхи үйлдвэрлэж, худалдаалсан хэргээр шүүхэд дуудагдаж байжээ. Хуулийн дагуу 20 жил шоронд хоригдох ял сонсох байсан залууд шүүгч Брюс Морроу гурван жилийн тэнсэн харгалзах ял оноож, бүхэл амьдралыг нь өөрчилсөн үг хэлсэн байна. Тэрбээр шүүх хурлын дараа Мартеллд хандан "Чи хар тамхи зарж амьдрах хэрэггүй дээ. Чамд амьдралаа өөрчлөх бүрэн боломж бий. Хэрэг гарвал надтай холбогдоорой. Юу хийж, яаж амьдарч явааг чинь мэдмээр байна" гэж хэлээд утасны дугаараа өгчээ. Түүнээс хойш Мартелл шүүхийн танхимд байнга ирж, Морроугийн оролцож буй шүүх хуралдаан хэрхэн өрнөхийг харж суудаг болжээ. Тэд хамтдаа үдийн хоол идэж, төрөл бүрийн сэдвээр ярилцан бие биенээ таньж мэдэн, эцэг хүү шиг л болж дотноссон байна.

Эдвард Мартелл мексик-америк гаралтай бөгөөд ээж нь өрх толгойлсон ганц бие эмэгтэй юм. Түүнийг бага байхад нийгмийн эмзэг бүлэгт хамаарах тэдний гэр бүл засгийн газрын дэмжлэгтэйгээр өнөө маргаашийн хоолоо залгуулдаг байжээ. Тэрбээр 13 настайдаа хамгийн анх гэмт хэрэгт холбогдон шийтгэл хүлээж байсан бөгөөд хоёр жилийн дараа сургуулиа хаясан байна. Ингээд 27 настайдаа шүүгч Морроутай таарах хүртлээ хар тамхины бүлгэмтэй орооцолдсоор иржээ. Мартелл 20 орчим шүүгчтэй нүүр тулан ял сонсож байсан гэдгээ CNN сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан ба хэзээ нэгэн цагт амьдрал нь шоронгийн хананы цаана дуусах байх гэж эмээдэг байснаа нуулгүй ярьсан байна. 

Шүүгч Морроу олон жилийн турш Мартеллыг хэрхэн хувь хүний хувьд өсөн дэвшиж байгааг анзааран Коммюнити коллежид элсэхээс авахуулаад Детройт Мерсигийн Их Сургуулийг 100 хувийн тэтгэлгээр суралцан төгсөж ангийнхаа шилдэг оюутнаар тодрох гээд бүхий л үеүдэд дэргэд нь байж дэмжин тусалжээ. Үүний дараа Мартелл хуулийн сургуульд элсэн суралцсан байна. Түүний хэлснээр, хамгийн хэцүү зүйл нь өөрийгөө ёс суртахууны хувьд хуульчаар ажиллахад тохиромжтой хүн гэдгийг батлах байсан гэжээ. 

"Хуульчийн мэргэжлийн эрх олгох хурал дээр би түүний талд мэдүүлэг өгсөн. Тэдгээр шүүгчид нэг ч өдөр Мартеллийн амьдралаар амьдарч үзээгүй байж нэг л удаа уулзаад түүнийг шүүх нь байж боломгүй хэрэг." - Шүүгч Морроу

Ийнхүү олон жилийн хичээл зүтгэл, сайхан сэтгэлт хүмүүсийн дэмжлэгээр Эдвард Мартелл 43 насандаа хуульч болжээ. Тэрбээр 16 жилийн өмнө амьдралаа өөрчилнө гэж шийдсэн тэр мөчөөс л энэ өдрийг хүлээсэн юм. Хуульчийн мэргэжлийн үнэмлэхээ авсан даруйдаа тэрбээр шүүгч Морроугийн шүүхийн танхимд ирж баярт мөчөө хуваалцан, хуульчийн тангаргаа өргөжээ. 

Хуульч Мартелл, "Миний амьдралын түүх ховор онцгой тохиолдол бус харин хүн бүхэнд л тохиодог НОРМ байх ёстой. Тийм ч учраас би энэ системийг өөрчлөхийн тулд өөрийн үлдсэн амьдралаа зориулах болно" гэж CNN-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. 

Хэн нэгнийг шүүхээсээ өмнө, тухайн хүн тийм шийдвэр гаргах болсон шалтгааныг нэг бодоод үзээрэй. Бидний амьдралд олдсон боломж бололцоо үргэлж эрх тэгш байдаггүй. Тийм ч учраас бусдад итгэл хүлээлгэх, боломж олгох нь тэдний амьдралыг хэрхэн өөрчилж болохыг Мартеллын түүх гэрчилж байна.

Эх сурвалж: CNN 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
3 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
4 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
10
0
1
1
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.06.07 202.126.90.69

Goe tuuh bna.mundag

0 Хариулах