Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль буюу найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс Д.Энхбат нар өрсөлдөхөөр тодорсон. Тэдний хэн нь хэн бэ?-г энэ удаагийн нийтлэлээрээ танилцуулж байна.


Товч намтар
Овог, нэр: Ухнаагийн ХүрэлсүхНас: 53Ам бүл: 4Мэргэжил: Улс төр судлаачЭрдмийн зэрэг, цол: МагистрОдоо эрхэлж буй ажил: УИХ-ын гишүүнНэр дэвшигчийн уриа: Баялагтаа эзэн Монгол
Төгссөн сургууль:
1985 онд Нийслэлийн 2-р сургууль1989 онд Батлан Хамгаалахын Их Сургууль1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч, Улс төр судлаач
Ажлын туршлага:
1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар анги, улс төрийн орлогч1991-1994 онд МАХН-ын Төв Хороо, улс төрийн ажилтан1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, зөвлөх1996-1997 онд МАХН-ын Залуучууд хөгжил төв, ерөнхий захирал1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, нийгмийн бодлогын зөвлөх2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөл, УЗ-ийн гишүүн2000-2004 онд УИХ-ын гишүүн2004-2008 онд УИХ-ын гишүүн2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд2006-2008 онд Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд2007 оноос Монголын Зүүний Хүчний Холбоо, ерөнхийлөгч2008-2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга2012-2013 онд УИХ-ын гишүүн2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд2016-2017 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд2017 оноос МАН-ын дарга2017-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайд2020 оноос УИХ-ын гишүүн
Тэр хэр их хөрөнгөтэй вэ? (ХОМ)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн Хөрөнгө орлогын мэдүүлэг•Жилийн орлого: 182 сая 706 мянган төгрөг•Барилга байгууламж: Орон сууц- 1, Зуслангийн байшин- 1 Нийт үнэлгээ 162 сая 448 мянган төгрөг.•Тээврийн хэрэгсэл: Mercedes Benz, ML350- 1, Harley Davidson мотоцикл- 1, Lexus 570- 1 Нийт үнэлгээ 284 сая 058 мянган төгрөг.•Газар: 1.5 га газар – 1 Нийт үнэлгээ 7,5 сая төгрөг.•Үнэт эдлэл: 100 сая төгрөг.•Хадгаламж: 1 тэрбум 694 сая 829 мянган төгрөг.•Хувьцаа: “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа, “Илт хан” ХХК-ийн 58 хувь.
Гэргий
Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн гэргийг Л.Болорцэцэг гэдэг. Тэд анх 1988 онд утсаар танилцсанаас хойш 30 гаруй жил ханилаад байна. Л.Болорцэцэг цэцэрлэгийн багш мэргэжилтэй бөгөөд ойр дотныхон нь түүнийг зөөлөн, төлөв даруу эмэгтэй гэж ярьдаг байна.

У.Хүрэлсүх "Өнөөдөр" сонинд өгсөн ярилцлагадаа эхнэрийгээ "бурхдын дунд байдаг хүн" гэж хэлж байсан удаатай. Тэрээр эх орноосоо урвахгүй, элссэн намаасаа гарахгүй, авсан эхнэрээ солихгүй, анд нөхдөөсөө шарвахгүй гэсэн амьдралын зарчимтай аж.


Товч намтар
Овог, нэр: Содномзундуйн ЭрдэнэНас: 58Ам бүл: 9Мэргэжил: ВМП ашиглалтын инженер, ХуульчЭрдмийн зэрэг, цол: Удирдахуйн ухааны докторОдоо эрхэлж буй ажил: Улс төрчНэр дэвшигчийн уриа: Дарангуйлалгүй Монгол
Төгссөн сургууль:

1971-1981 онд Нийслэлийн 10 жилийн 75 дугаар дунд сургууль1981-1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль Цэргийн команд, ВМП ашиглалтын инженер мэргэжлээр суралцсан1995-1998 онд Отгонтэнгэр их сургууль, Хууль, эрх зүйн бакалавр1998-2000 онд Отгонтэнгэр их сургууль, Хууль зүйн ухааны магистр1998-2000 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалтын магистр2004-2013 онд Удирдлагын академи, Удирдахуйн ухааны доктор
Ажлын туршлага:
1990 онд Багануур дүүргийн анхны Ардчилсан намын хорооны дарга1989-1990 онд Нийслэлийн Багануур дүүргийн МАЗ-нд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны дарга1990-1991 онд Нийслэлийн Монголын Ардчилсан Намын зөвлөлд Улс төрийн ажилтан1992 онд УИХ-ын анхны сонгуульд эвсэл болж орсон МАН, МҮДН-ын нэгдсэн төв штабын дарга1992-1996 онд "Молор-Эрдэнэ" ХХК-ны захирал1995-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Монголын Үндэсний Ардчилсан Намын хорооны дарга1996-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга1997-2000 онд Монголын Үндэсний Ардчилсан Намын Нийслэлийн намын дарга, Ерөнхий зөвлөлийн гишүүн2000 онд МоАН-ын дарга2000-2017 онд АН-ын ҮЗХороо, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн2003-2007 онд Монголын Ардчилсан холбооны дарга2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга2005-2011 онд Нийслэлийн Ардчилсан намын дарга2007-2008 онд НИТХ-ын төлөөлөгч2008-2012 онд УИХ-ын гишүүн2012-2016 онд УИХ-ын гишүүн2012-2016 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд2012 оноос Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч2016-2020 онд УИХ-ын гишүүн2016-2017 онд УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга2017-2020 онд Ардчилсан Намын дарга
Тэр хэр их хөрөнгөтэй вэ? (ХОМ)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн Хөрөнгө орлогын мэдүүлэг•Жилийн орлого: 11 сая 456 мянган төгрөг.•Гэр бүлийн гишүүдийн орлого: 196 сая төгрөг.•Барилга байгууламж: Орон сууц-2, хашаа байшин-1 Нийт үнэлгээ нь 391 сая төгрөг.•Тээврийн хэрэгсэл: Lexus 570-1, BMW 528-1, Hyundai I30-1 Нийт үнэлгээ нь 352 сая төгрөг.•Газар: 10 га газар-1, 1797 мкв-т газар-1, 700 мкв-т газар-1 Нийт үнэлгээ нь 36 сая төгрөг.•Хадгаламж: 164 сая.•Авлага: 0•Хувьцаа: “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 5360 ширхэг хувьцаа,•Бэлэг, өв залгамжлал, хандив: 38 сая
Гэргий

Нэр дэвшигч С.Эрдэнийн гэргийг Н.Нинжбадгар гэдэг. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй, дүүрэгт ИТХ-д сонгогдож байсан улс төрд багагүй туршлагатай нэгэн. Тэд өмнө хэн хэн нь амьдралтай байсан бөгөөд хожуу учирч, гэр бүл болжээ. Н.Нинжбадгар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид хоёр хожуу суусан. Хэн хэн нь урд нь амьдралтай байсан. Одоо бид долоон сайхан хүүхэдтэй өнөр өтгөн, эмээ өвөө болоод амьдарч байна. Би хүүхдүүдээ хүний өөрийн гэж ялгаж харьцаж, асуудал үүсгэж байсангүй. Бүгд л миний хүүхдүүд. Би тэдэндээ хайртай. Нөхрийгөө сайн хань, сайн аав, ухаантай эр хүн гэж боддог. Бид хоёр хожуу учирч, жаргах ёстой байж” гэжээ. Мөн ханийгаа “Их уян зөөлөн хүн” хэмээн онцолсон байна.

Харин С.Эрдэнэ эхнэрийнхээ талаар “Яг үнэндээ миний амьдрал дардан замаар яваагүй ээ. Амьдралынхаа ханийг алдаж, хүүхдүүдтэйгээ үлдсэн. Ид сайхан амьдрах насан дээрээ хагацал зовлон амссан. Гэсэн хэдий ч бурхан надад сайхан хань заяасан. Элэг бүтэн сайхан л амьдарч байна” гэсэн юм.


Товч намтар
Овог, нэр: Дангаасүрэнгийн ЭнхбатНас: 62Ам бүл: 5Мэргэжил: Системийн инженерЭрдмийн зэрэг, цол: Техникийн ухааны Доктор (Ph.D)Одоо эрхэлж буй ажил: “Хархорум Дижитал” ХХК-ийн Ерөнхий захиралНэр дэвшигчийн уриа: Монгол чадна
Төгссөн сургууль:
1965-1975 онд Нийслэлийн 23, 24-р дунд сургууль1975-1980 онд Уралын Политехникийн Институт Системийн инженер1984-1988 онд Москвагийн Ган хайлшийн Институт Техникийн ухааны доктор
Ажлын туршлага:
1980-1984 онд Статистикийн төв газрын тооцоолон төвд программ зохиогч1988-1990 онд УАСЭШ-ний Институтын салбар лабораторид эрдэм шинжилгээний ажилтан1990-1990 БНМАУ-ын Техникийн дэвшил, стандартчиллын улсын хороонд орлогч дарга1990-1992 онд Үндэсний хөгжлийн дэд сайд1992-1993 “Монголын мэдээллийн харилцаа” компанид ерөнхий захирал1994-2008 онд Датаком ХХК-ийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал1996-2001 онд Монгол дахь Соросын сангийн удирдах зөвлөлийн гишүүн2001-2004 онд Монголын мэдээллийн хөгжлийн холбоо (MIDAS)-ны удирдах зөвлөлийн дарга2004-2006 онд ФОРУМ хөтөлбөрийн захирал, хөтлөгч2007-2008 онд Монголын иргэний холбооны ерөнхийлөгч2007-2010 онд Монголын ногоон намын дарга2008-2012 онд УИХ-ын гишүүн2012-2018 Нээлттэй мэдлэг боловсролын сангийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга2018 оноос Хархорум Дижитал ХХК-ийн Ерөнхий захирал
Тэр хэр их хөрөнгөтэй вэ? (ХОМ)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатын Хөрөнгө орлогын мэдүүлэг•Жилийн орлого: 132 сая төгрөг•Гэр бүлийн гишүүдийн орлого: 22 сая төгрөг•Барилга байгууламж: Орон сууц-1, Зуслангийн байшин-1 Нийт үнэлгээ 900 сая төгрөг.•Тээврийн хэрэгсэл: 0•Газар: 0,07 га газар-3 Нийт үнэлгээ 90 сая төгрөг•Үнэт эдлэл: 260 сая төгрөг•Хадгаламж: Дотоодын банк-40,5 сая төгрөг, гадаадын банк-19,1 сая төгрөг буюу Нийт 59,6 сая төгрөг.•Авлага: 400 сая 075 мянган төгөр.•Хувьцаа: “Датаком” ХХК-ийн 86.29%, “Хар Хорум Дижитал” ХХК-ийн 100%, “Бизнес Медиа” ХХК-ийн 51%, Эй Эс Ай ХХК-ийн 51%.
Гэргий
Нэр дэвшигч Д.Энхбат гэргийг Д.Оюунцэцэг гэдэг. Ойн инженер, эдийн засагч мэргэжилтэй. Тэд 1978 оны хоёрдугаар сарын эхээр ОХУ- руу сургууль руугаа галт тэргээр явж байхдаа танилцжээ. 1982 онд хуримаа хийж, хоёр хүү, нэг охинтой болсон байна.
Д.Энхбат саяхан олон нийттэй уулзах үеэрээ "Хүмүүс намайг Элбэгдоржийн гар хөл гэдэг ч би үнэндээ нэг л хүний (эхнэр рүүгээ заангаа) гар хөл юм шүү дээ" гэсэн юм. Харин түүний эхнэр Д.Оюунцэцэг “Манай хоёр удамд нэг нийтлэг зүйл бий. Тэр нь үнэт эдлэл, тансаг хэрэглээнээс зайлсхийж энгийн даруу амьдрах. Аав, ээжүүд маань зөв хүн байх ухааныг л өвлүүлсэн. Хадам аав маань хэлмэгдэж явсан том сэхээтэн. Хүүдээ мөнгө хөрөнгө биш, харин цэвэр оюун санааны өв үлдээсэн" хэмээсэн байна.
