UBLife Logo
Урлаг

Урлагийг мэдэрч болох Улаанбаатарын 12 галерей + Яг одоо дэлгэгдсэн үзэсгэлэнгүүд

Г.Сүрэн
Г.Сүрэн
Урлагийг мэдэрч болох Улаанбаатарын 12 галерей + Яг одоо дэлгэгдсэн үзэсгэлэнгүүд

"Урлаг байгаа газар бүхэн ариун сүм" хэмээх үг бий. Давтагдашгүй урлаг, уран бүтээлчдийн онгодоор хөглөгдсөн галерей тухайн хот, улсынхаа нэрийн хуудас болдог. Тэгвэл Улаанбаатарт үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж, уран бүтээлчдийн сор бүтээлээр тасардаггүй 12 галерейг танилцуулж байна.

1.Монголын Уран Зургийн Галерей 

Монголын хамгийн том галерейд Монголын орчин үеийн уран зураг, уран баримал, хэвлэмэл, гар урлал, уран сайхны болон өвөрмөц бүтээлийн шинэ хэлбэрүүд бүхий цуглуулгын өв сан бий. Байнга үзэсгэлэн дэлгэгдэн, шинэчлэгдэж байдаг. Мөн пэйж хуудастаа Монгол уран зургийн галерейн сан хөмрөгөөс оруулдаг нь сонирхолтой. 

Яг одоо: Үндсэн үзэсгэлэн 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний зүүн талд 

2. Red Ger Creative Space

Монголын Урлагийн Зөвлөлийн "Улаан Гэр” үзэсгэлэнгийн танхимд шинэ, шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн байнга дэлгэгддэг. Уран зураг, гэрэл зураг, уран баримал гэхчлэн төрөл зүйлээс үл хамаарсан бүтээлч орон зай юм.

Яг одоо: Дүрслэх урлагийн академийн Creative Photo Lab фото арт мэргэжлийн магистр болон бакалаврын зэргээр суралцаж байгаа оюутан уран бүтээлчдийн хамтарсан "Үнэн ба нууц-2" үзэсгэлэн энэ сарын 3-аас 13-ны хооронд зохион байгуулагдаж байна.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Дельта төв, 4 давхар, 402 тоот

3. Монголын Урчуудын Эвлэлийн дэргэдэх галерей

Урчуудын эвлэлд байрладаг тул шинэ содон уран бүтээлээр тасардаггүй. 

Яг одоо: Монголын урчуудын эвлэлийн ахмад уран бүтээлч, орчин үеийн дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч зураач Сандагийн Болдбаатарын “Гэрэлт замбуулин-5” нэртэй бие даасан үзэсгэлэн энэ сарын 2-9-ний хооронд дэлгэгдэж байна. 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 1, Урчуудын эвлэл 2 давхарт 

4.  Blue Moon Art Gallery

Хотын төвд байрлах бөгөөд цэлгэр танхимтай, кофе шоптой. 

Яг одоо: Үндсэн үзэсгэлэн

Хаяг: МУИС хичээлийн 2-р байрны эсрэг талд Өргөө-2 кино театрын ард BlueMon центр 1 давхарт

5. Contemporary Art Center of Mongolia

Монголын контемпорари урлагийн төв. Урлагийн талаарх сонирхолтой хэлэлцүүлэг, илтгэл болдог. 

Яг одоо: Монголын кино институтээс Алтан Өргөө олон улсын кино наадмыг энэ сарын 18-20-ны өдрүүдэд онлайнаар зохион байгуулах гэж байна.

Хаяг: Үлэг гүрвэлийн музейд байрладаг. 

6. Q Art Gallery

"Урлан дахь амьдрал" цуврал нийтлэл нь танд таалагдах нь гарцаагүй. Уран бүтээлч хүн бүрийн өвөрмөц онцлогийг танилцуулдаг. Мөн төрөл бүрийн сонирхолтой эвэнт зохиогддог.

Яг одоо: Үндсэн үзэсгэлэн 

Хаяг: ХУД 1-р хороо Бэлла Виста таун

7.Marshal Art Gallery

Тус галерейд тогтмол болдог “Wine and Art” эвэнтийн үеэр дарс амтлангаа урлагийн бүтээл туурвиж болох юм. 

Яг одоо: Үндсэн үзэсгэлэн 

Хаяг: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, “King” товер 

8.UB art gallery

Уран бүтээлчид бүтээлээ дэлгэдэг төдийгүй олон төрлийн арга хэмжээ, уулзалт болдог. 

Яг одоо: Үндсэн үзэсгэлэн 

Хаяг: МУИС-4 байр буюу Бизнесийн Сургуулийн хажууд Talk Talk English Төвтэй байрны нэг давхарт

9. G Art Gallery

Орчин үеийн мастеруудын бүтээлээс бүрдсэн уран зургийн хувийн галерей.

Яг одоо: Үндсэн үзэсгэлэн 

Хаяг: Баянгол дүүрэг, 4-р хороо, UB Platinum building. 

10. Нийслэл art gallery

Орчин цагийн загвар шийдэл бүхий уран бүтээлийн галерей. 

Яг одоо: Үндсэн үзэсгэлэн 

Хаяг: UB Suites зочид буудлын 2-р давхарт. 

11. B contemporary art gallery

"Бүтээлч яриа" цуврал хэлэлцүүлэг нь сонирхолтой бөгөөд чанартай. Хамгийн сүүлд уран бүтээлчдийн "CONTEMPORARY SERIES" хамтарсан үзэсгэлэн дэлгэгджээ. 

Хаяг: СБД 11-р хороолол 

12. Монгол Арт Галерей

Монголын дүрслэх урлагийн үе үеийн зураач, уран бүтээлчдийн үзэсгэлэн дэлгэгддэг. 

Яг одоо: Үндсэн үзэсгэлэн 

Хаяг: БЗД, 26-р хороо, Дүнжингарав худалдааны төвийн замын урд

+13 MN17 Art Gallery 

Онцлох уран бүтээлчдийн үзэсгэлэн, контемпорари үзэсгэлэнгүүд дэлгэгддэг. 

Яг одоо: Б.Дөлгөөний бие даасан "#SYNCHRONICITY" үзэсгэлэн энэ сарын 20-ныг дуустал олны хүртээл болж байна. 

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, MN 17 давхар

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
16
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
2024 онд Монголын соёл урлагийг тодорхойлсон үйл явдлууд

2024 онд Монголын соёл урлагийг тодорхойлсон үйл явдлууд

Монголын түүх, археологийн дурсгалууд дэлхий нийтийн анхаарлын төвд шилжсэн, музейн хэвшмэл байдлыг эвдэх их эхлэлийг түүчээлсэн, дүрслэх урлаг, кино, театр, хөгжмийн уран бүтээлчид дэлхийн томоохон тайз, дэлгэцнээ хүрсэн их нүүдлийн жил байлаа.

Б.Даваа: Зохиолд ажиллах, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг салшгүй холбоотой

Б.Даваа: Зохиолд ажиллах, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг салшгүй холбоотой

СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Ярих урлаг, театр кино судлалын тэнхим энэ онд 30 жилийнхээ тэгш ойг тэмдэглэж байна. Бид уг үйл явдалтай холбогдуулан тус тэнхимийн эрхлэгч, доктор Батчулууны Даваатай ярилцлаа.

Эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодном таалал төгсчээ

Эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодном таалал төгсчээ

Тэрээр Турфаны судлал, Монгол шүлэг судлал, Монгол ардын аман зохиол судлал, Монголын эртний уран зохиолын түүхийн судалгаа, “Монголын нууц товчоо” судлал, Монголын бурхны шашны уран зохиол судлал, Монгол үсэг зүй, Монголын уламжлалт анагаах ухааны судлал гэсэн найман чиглэлийг орчин цагийн Монгол орноо, харилцан уялдаатайгаар эн тэгш хөгжүүлж чадсан Монголын цор ганц эрдэмтэн байлаа.