
14 цаг | Санал хураалтын ирцээр Орхон 26.18%-иар тэргүүлж, Баян-Өлгий 11.17%-иар сүүл мушгиж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэллээ. 14 цагийн санал хураалтын ирцээр Орхон 26.18%-иар тэргүүлж, Баян-Өлгий аймаг 11.17%-иар сүүл мушгиж байна. Улсын хэмжээнд ирц 21.84%-тай байна.
Харин насны ангиллаар 70-аас дээш насны сонгогчдын 50.90% нь саналаа өгсөн бол залуучуудын идэвх хамгийн бага байгаа юм. Тухайлбал, 20-24 насны сонгогчдын 11.44%, 25-29 насныхны 12.30 % саналаа өгчээ. Та ирцийн мэдээг хүссэн үедээ харахыг хүсвэл ЭНД дарна уу.