Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Сонгуулийн ирцийн мэдээг автоматжуулахад хувь нэмрээ оруулсан залуус


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн ирцийн мэдээг технологид тулгуурлан автоматжуулсан нь сонгуулийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, шуурхай, хүртээмжтэй мэдээлэхэд гарсан томоохон өөрчлөлт байлаа. Үүний үр дүнд санал авах хэсгийн хороод ирцийн мэдээллээ QR код ашиглан шуурхай, алдаагүй илгээж, иргэд turnout.gec.gov.mn сайтаар зочлон сонгуулийн ирцийг цаг тутам 12 насны ангилал, газарзүйн байршлаар харах боломж бүрджээ. 

Энэ ажилд Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, ЛИЙД төгсөгчдийн холбоо ТББ хамтран оролцжээ. Бид төсөлд оролцогчдын сэтгэгдлээс сонслоо. 

Д.Хулан, ЛИЙД төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн

Иргэдийн улс төрийн оролцоо бол зөвхөн санал өгснөөр биш, дараа нь хяналт тавьснаар тодорхойлогддог. Гэтэл мэдээллийн эх үүсвэр ил тод, хүртээмжтэй биш бол хяналт тавьж чадахгүй шүү дээ. Тиймээс ЛИЙД төгсөгчдийн холбоо санаачилга гарган төрийн байгууллагуудтай хамтарч, ирцийн мэдээг хэн ч харсан ойлгохоор график зураглалтай, сонирхолтой байдлаар харуулахыг зорьсон. Дараа дараагийн сонгуульд энэ соёл үргэлжлээсэй гэж хүсэж байна. 

СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн техник үйлчилгээний хэлтсийн инженер Б.Ууганцэцэг

Энэ удаагийн сонгуулийн нэг онцлог нь сонгогчдын ирцийн мэдээг автоматжуулсан явдал байлаа. Өмнө нь ирцийн мэдээг утсаар ярьж, шат шатны хэсгийн хороогоор дамжин нэгтгэгдэж ирдэг байсан бол одоо шууд Сонгуулийн ерөнхий хороонд ирдэг болсон нь ил тод, нээлттэй байдлыг хангаж, дараа дараагийн сонгуулиудад том босго тогтоож өглөө. Энэ ажлыг зохион байгуулахад залуучуудын оролцоо чухал үүрэг гүйцэтгэлээ. Манай байгууллагад ихэнхи нь залуучууд  ажилладаг. Хэдий бид цөөхүүлээ ч Сонгуулийн автоматжуулсан системийн санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагааг бүрэн хариуцан ажилладаг. Мөн энэ удаагийн сонгуулиар 2087 хэсгийн хяналтын камерын систем,  сонгуулийн ирцийн мэдээг автоматжуулах гэсэн гурван том ажлыг амжилттай зохион байгуулж байна.  Энэ бүхнийг амжилттай зохион байгуулж байгаа залуучууд, нийт төрийн албан хаагчиддаа маш их баярлалаа.

Д. Жанчив, “Лидер Вишн Групп”-ийн Гүйцэтгэх захирал

Бид сар гаруйн хугацаанд сонгуулийн ирцийн мэдээг олон нийтэд шуурхай, алдаагүй хүргэх зорилготой цогц систем дээр ажиллалаа.  Хугацаа богино байсан ч өмнө нь хийж байсан ажлууд, хуримтлуулсан туршлагынхаа хүрээнд энэ системийг амжилттай хийж гүйцэтгэлээ. Харин одоо залуучуудыгаа л сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалъя даа. 

СЕХ-ны Мэдээллийн технологийн төвийн мэргэжилтэн Н.Энхтүвшин

Өнөөдөр нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 340 суман дахь сонгуулийн хэсгийн хороодын 90-95 хувь нь энэ аппликэйшнийг ашиглан ирцийн мэдээгээ амжилттай илгээж байна. Өмнө нь гараар шивээд явуулахад хүнээс шалтгаалах алдаа гардаг байсан бол автоматжуулснаар ийм эрсдэл байхгүй болж байна. Хамтран ажилласан ЛИЙД төгсөгчдийн холбоо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хамт олонд баярлалаа. 

М.Санжаасүрэн, “LEAD Mongolia-2018” хөтөлбөрийн төгсөгч

Өмнө нь хэсгийн хорооны ажилтнууд утсаар ярьж, шат дамжлагатайгаар цуглуулдаг байсан ирцийн мэдээг технологийн тусламжтайгаар нэгтгэх, боловсруулах, олон нийтэд харуулах цогц систем хөгжүүлж, шуурхай хүргэж байгаа нь том дэвшил юм. Түүнчлэн олон улсын ажиглагчдад мэдээлэл авах боломжийг бүрдүүлж, англи хэлээр гаргаж байгаагаараа онцлогтой.

С.Энхжаргал, МИДАС ТББ-ын гүйцэтгэх захирал 

Өнгөрсөн жил ЛИЙД төгсөгчдийн холбоо “Сонгуулийн дата хакатон”-ыг зохион байгуулсан.  Уг тэмцээний үеэр оролцогч залуучуудаас сонгуулийн санал хураах өдөр насны ангилал бүхий сонгогчдын ирцийн мэдээг олон нийтэд шинэлэг хэлбэрээр шуурхай хүргэх тухай санаа гарч байсан. Энэ санаа өнөөдөр бодитоор хэрэгжиж байгаад баяртай байна.  

Холбоотой мэдээлэл: Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийг 12 насны ангилал, газарзүйн байршлаар нарийвчилж харуулна

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
санал болгох
1
23 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
10
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

LEMON PRESS 2021.06.15 64.119.17.223

Та бүгдэд баяр хүргэе.

0 Хариулах


Лууяа 2021.06.10 103.10.23.133

Технологийн дэвшлийг ашиглаж түргэн шуурхай сонгуулын мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан залуусдаа баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

0 Хариулах