UBLife Logo
Улс төр

У.Хүрэлсүх: Та бүхний итгэлийг зүтгэлээр хариулна

У.Хүрэлсүх: Та бүхний итгэлийг зүтгэлээр хариулна

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өөрийн сонгуулийн ерөнхий менежер Д.Амарбаясгалангийн хамт мэдэгдэл хийлээ. Тэрээр урьдчилсан байдлаар 65% орчмын саналаар тэргүүлж буйгаа мэдэгдээд, "Ийм итгэл хүлээлгэсэн ард түмэндээ чин сэтгэлээсээ талархаж байна, та бүхний итгэлийг зүтгэлээр хариулах болно" хэмээлээ.

Түүнчлэн "Энэхүү сонгуулийн үр дүнгээс харахад монголчууд бидэнд багаар нь итгэл хүлээлгэж, эхлүүлсэн ажлаа дуусгаж, хийсэн бүхэндээ эзэн болохыг хүсэж буй нь харагдаж байна" гэв. Мөн сонгуульд өрсөлдсөн бусад нэр дэвшигчдэд талархал илэрхийлж, амжилт хүслээ. Улсын хэмжээнд нийт сонгогчдын 57,25% нь санал өгснөөс У.Хүрэлсүх одоогийн байдлаар 793,824 санал авч үнэмлэхүй илүүрхэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.