Disney+ сувгаар хэдхэн хоногийн өмнөөс Локигийн шинэ цувралын эхний бүлэг цацагдаж эхлээд буй. Тэгвэл шинэ цувралд гарч өнгөрсөн бичиг баримтын дагуу Локигийн жендер тодорхойлох боломжгүй буюу "fluid" болох нь мэдэгджээ. Энэхүү нэр томьёо нь хүний бэлгийн сонирхол, чиг баримжаа цаг хугацааны явцад нөхцөл байдлаас шалтгаалан уян хатан байх боломжтой гэсэн утгыг илэрхийлдэг.

Локигийн дүрийг бүтээсэн жүжигчин Том Хиддлстон "Бараг арваад жилийн өмнөөс анх Локигийн дүрийг бүтээхдээ үүнийг мэдэж, их мэдрэг, хариуцлагатай байхыг хичээж ирсэн" гэж мэдээлжээ.
Эх сурвалж: Buzzfeed