UBLife Logo
Спорт

Япончуудын дуртай 10 сүмоч

Япончуудын дуртай 10 сүмоч

Японы “Shukan Josei Prime” сэтгүүлийн газраас энэ сарын эхээр “Таны дуртай сүмоч” санал асуулга явуулжээ. Санал асуулгад эрэгтэй, эмэгтэй 500 хүн оролцсон байна. Ингээд чансааны доороос нь эхлэн танилцуулья.

10, ёкозүна Асашёорюү - 7

Жилийн зургаан башёд бүгдэд нь түрүүлэх зэрэг маш олон рекорд тогтоосон ч япончуудын санаанд Монголд хөлбөмбөг тоглож байсан нь тод үлдсэн гэнэ. Хэт хүчирхэг, зоригтой, танхай зан нь бөх сонирхогчдод таалагддаг байжээ.

9, ёкозүна Хакүхо - 8

63 дараалан ялсан зэрэг түүхэн амжилт тогтоосон. Янз бүрийн яриа гардаг байсан ч бусдаасаа тасарсан их аварга байлаа гэж үнэлжээ.

8, анхны Ваканохана - 8

Анхны Ваканохана аваргад санал өгсөн хүмүүс ихэнх нь ахмад насныхан байна. Тэд хүүхэд үеийн минь баатар гэж магтсан.

7, ёкозүна Важима - 9

“Алтан зүүн гар” гэгдсэн аварга, шидэх, савах, тонгорох гээд олон мэхээр 14 түрүүлсэн гэжээ.

6, комүсүби Майноүми - 9

171 см өндөр, 96 кг жинтэй ч 174 кг жинтэй Конишикиг ялж байхыг нь хараад сэтгэл уярсан хүн олон байна. “Мэхний их дэлгүүр” нэр ч түүнийх.

5, ёкозүна Ваканохана - 11

Ах дүү Вака, Такагаар ард түмний хайрыг татсан бөх. Сүмо бөх сонирхогчдын тоог хэдэн саяар нэмсэн ачтан.

4, ёкозүна Китаноүми - 14

21 настайдаа ёкозүна болж, 24 түрүүлсэн их аварга. Адлах тусам Алтан гадас шиг гялалзсан аварга гэнэ.

3, ёкозүна Тайхо - 57

Шёова үеийнхэнд хайрлагдсан Тайхо аварга. Хүч чадлаас гадна хүн чанар нь хүндлэл татсан.

2, ёкозүна Таканохана - 61

Ахынхаа хамт сүмо бөхийн нэр хүндийг өргөсөн. 2001 онд хүнд гэмтэлтэй ч тэссээр Мүсашимарүг хаяж, түрүүлж байсныг нь одоо ч дурсах хүн олон.

1, ёкозүна Чиёонофүжи - 180

Чоно хэмээн нэрлэгдсэн бяцхан аварга. Ямар ч том өрсөлдөгч байсан хамаагүй авч шидсээр 31 түрүүлсэн. Царай зүс, бие хаа гээд өөлөх зүйлгүй хайр татсан аварга байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.