Японы сүмо бөхийн холбооноос энэ сарын 9-нд “Цог Жавхлант Эзэн хаан Нэгдүгээр сарын тэмцээний найм дахь өдөр буюу нэгдүгээр сарын 18-нд сүмо үзнэ” гэж баяртайгаар зарлалаа. Аргагүй, Эзэн хаан 2020 оны нэгдүгээр сараас хойш мэргэжлийн сүмо бөхийн башёд ирээгүй байсан юм.
Урьд өмнө сүмо сонирхогчид Бөхийн өргөөнд гэнэт баахан хамгаалалтын хүмүүс гараад ирэхээр нь “Өнөөдөр Эзэн хаан ирсэн юм байх даа” гэж боддог, мэддэг байсан билээ.
Харин энэ удаад маш эрт зарлалаа. Магадгүй тэр өдрийн тасалбар өндөр үнээр зарагдаж байгаа биз. Японд Эзэн хаан сүмо үзнэ гэдэг нь улс орон энх амгалан байгаагийн шинж гэж үздэг байна.
