UBLife Logo
Хөгжим

BTS хамтлаг дэлхий тойрох аялан тоглолтоо зарлалаа

BTS хамтлаг дэлхий тойрох аялан тоглолтоо зарлалаа

Энэ жилийн хөгжмийн ертөнцийн нэгэн том үйл явдал бол БНСУ-ын BTS хамтлаг 4 жилийн дараа тайзандаа эргэн ирэх болоод байна. Ихэнх хамтлаг хувийн бүтээлээ хийх гэж завсарлага авдаг бол BTS-ийн залуучууд эр цэргийн албаа хаагаад эргэн цугларч байгаа нь энэ юм. Jin, Suga, J-Hope, RM, Jimin, V, Jung Kook нар ээлж дараалан албаа хаасаар бараг 4 жил өнгөрсөн. Хамгийн сүүлд тэд 2024 онд бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзан дээр гарч байлаа.

Тэд тэсэн ядан хүлээж байсан фенүүдийнхээ цангааг тайлахаар дэлхий тойрох аялан тоглолт хийхэд бэлэн болжээ. Ази, Европ, Хойд, Латин Америк, Австралийг хамарсан тус тоглолт дөрөвдүгээр сард БНСУ-д эхэлж, 2027 оны гуравдугаар сар хүртэл дэлхий даяар үргэлжилнэ.

BTS хамтлагийн аялан тоглолтын хуваарь

2026 он

4-р сарын 09, 11–12: Коян (БНСУ)

6-р сарын 12–13: Бусан (БНСУ)

4-р сарын 17–18: Токио (Япон)

4-р сарын 25–26: Тампа (АНУ)

5-р сарын 02–03: Эль-Пасо (АНУ)

5-р сарын 07, 09–10: Мехико (Мексик)

5-р сарын 16–17: Стэнфорд (АНУ)

5-р сарын 23–24, 27: Лас-Вегас (АНУ)

6-р сарын 26–27: Мадрид (Испани)

7-р сарын 01–02: Брюссель (Бельги)

7-р сарын 06–07: Лондон (Их Британи)

7-р сарын 11–12: Мюнхен (Герман)

7-р сарын 17–18: Парис (Франц)

8-р сарын 01–02: Ист-Ратерфорд (АНУ)

8-р сарын 05–06: Фоксборо (АНУ)

8-р сарын 10–11: Балтимор (АНУ)

8-р сарын 15–16: Арлингтон (АНУ)

8-р сарын 22–23: Торонто (Канад)

8-р сарын 27–28: Чикаго (АНУ)

9-р сарын 01–02, 05–06: Лос-Анжелес (АНУ)

10-р сарын 02–03: Богота (Колумби)

10-р сарын 09–10: Лима (Перу)

10-р сарын 16–17: Сантьяго (Чили)

10-р сарын 23–24: Буэнос-Айрес (Аргентин)

10-р сарын 28, 30–31: Сан-Паулу (Бразил)

11-р сарын 19, 21–22: Гаосюн (Тайвань)

12-р сарын 03, 05–06: Бангкок (Тайланд)

12-р сарын 12–13: Куала-Лумпур (Малайз)

12-р сарын 17, 19–20, 22: Сингапур

12-р сарын 26–27: Жакарта (Индонез)

2027 он

2-р сарын 12–13: Мельбурн (Австрали)

2-р сарын 20–21: Сидней (Австрали)

3-р сарын 04, 06–07: Хонконг

3-р сарын 13–14: Манила (Филиппин)

2027 онд мөн Ойрхи Дорнодод тоглолт хийх ч улс төр, цагийн байдлаас шалтгаалан хуваариа зарлах болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.