UBLife Logo
Спорт

Ираны жагсаалд 3 хөлбөмбөгч амиа алдлаа

Ираны жагсаалд 3 хөлбөмбөгч амиа алдлаа

Исламын Иран улсад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөөр байна. “Iran International” агентлагийн мэдээлснээр амиа алдагчдын тоо 12 мянгад хүрсэн гэнэ. Тэдний дотор олон тамирчин байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

Энэ сарын 14-нд 17 настай хөлбөмбөгч Ребин Моради Тегеранд жагсаалын үеэр буудуулан, амиа алдсан мэдээ гарлаа. Хүний эрхийг хамгаалагч “Hengaw” байгууллагын мэдээлснээр залуу хүү 8-ны өдөр алагдсан байна. Ребин гэр бүлийн хамт хамаатны айлдаа зочлоод буцах замдаа тэднээс салж, жагсагчидтай нийлсэн гэнэ. Хэдэн цагийн дараа цагдаа нар түүнийг нуруунд нь маш ойрхон зайнаас буудаж хөнөөжээ. Хүүгээ алагдсаныг гэр бүл нь дөрөв хоногийн дараа мэдсэн байна. Цагдаагийн газраас хэрэв аав нь Төв телевизээр гарч, “Миний хүүг жагсагчид алсан” гэж хэлбэл цогцсыг нь өгнө гэж мэдэгджээ. Аргагүй болсон  аав нь телевизээр жагсагчдыг муулж байж, хүүгээ оршуулсан ажээ.  

Ребине Моради Керманшах мужийн Салас-е Бабаджани хотын уугуул. Хэдэн жилийн өмнө Тегеранд нүүж ирсэн. Залуучуудын “Сайп” багт тоглож, Ираны ирээдүйтэй залуучуудын тоонд багтаж байжээ. “Сайп” баг Ираны 3 удаагийн аварга, одоо хоёрдугаар лигт тоглож байна. Моради хөл бөмбөгөөс гадна усанд сэлэлт, бөхөөр хичээллэдэг байв.  

Ираны хөл бөмбөгийн алдартнууд түүний гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.

Ираны шигшээ багийн ахлагч асан, гурван ДАШТ-д оролцсон Масуд Шожаи – Гурван хөл бөмбөгч алагдлаа. ФИФА хэзээ хариу үзүүлэх вэ?

Германы “Бавари” багт тоглож байсан, Ираны багийн ахлагч асан Али Карими – Эх орон чинь та нарыг хүлээж байна. Гэм буруугүй хүмүсийн цусыг урсгахаа зогсоо.

Ираны од Мехди Тареми Грекийн “Олимпиакос” багт тоглож байгаа. Тэрээр сүүлийн тоглолтдоо гоол хийгээд баяраа тэмдэглэхээс татгалзсан. Тареми “Ард түмэн, засгийн газрын хооронд асуудал байна. Ираны ард түмэнтэйгээ эв нэгдлээ илэрхийлж, би гоолоо тэмдэглээгүй.

Ираны шигшээ багийн дасгалжуулагч асан Карлуш Кейруш “Сэтгэл зүрхээрээ би Ираны ард түмэнтэй хамт байна. Би ард түмэндээ санаа их зовж байна. Эрх чөлөө гэдэг бол элдэв худал зүйлгүй агаараар амьсгалах явдал.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.