Өсвөр үеэсээ эхлээд алдарт аварга болтлоо анхны дасгалжуулагчаа солиогүй бөх тун цөөхөн. Энд тэдний хэсгээс танилцуулъя.
-Александр Карелин гайхамшигт замналаа Виктор Кузнецовтой туулсан. Тэд хамтдаа олимпын 3, дэлхийн 9, Европын 12 алтан медаль хүртсэн.

-Сергей, Анатолий ах дүү Белоглазовууд тамирчны замаа Гранит Торопинтой өнгөрөөж, олимпын 3, дэлхийн 9, Европын 5 алтан медаль авчээ.
-Завур Угуев 7 настайгаасаа Гавьяат дасгалжуулагч Шеме Шемеев дээр хичээллэж байгаа. 23 жил хамт зүтгэхдээ тэд олимпын 1, дэлхийн 3, Европын нэг алтан медаль авч байлаа. Цаашдаа ч үргэлжилнэ.
-Жордан Барроуз таван настайдаа анх Марк Мэннинг багш дээрээ очиж байлаа. 29 жилийн дотор багш шавь хоёр олимпод түрүүлж, дэлхийд 6, Панамерикийн АШТ-д 6 удаа тэргүүлсэн.

-Артур Алексаняныг найман настай байхад нь аав Геворг Алексанян нь бөх зааж эхэлсэн. Аав хүү хоёр олимпын 4, дэлхийн 4, Европын 9 медаль авсан.
-Бесик Кудухов зааланд орсон анхны өдрөөсөө эцсийн өдрөө хүртэл Валентин Гозоев багш дээрээ байсан. Хамтдаа тэд олимпын 2, ДАШТ-ий 4, Европын 1 медаль авсан. Энэ тоо цаашдаа ч үргэлжлэх ёстой байлаа.

-Заурбек Сидаков, Артур Найфонов хоёр ч башаа солиогүй. Тотраз Арчегов, Эльбрус Дудаев нартай хамт олимпын алт, хүрэл медаль авч, гурван ДАШТ, гурван Европын АШТ-д түрүүлжээ.
-Давид Мусульбес анх Казбек Дедегкаев багш дээрээ очсон, зодог тайлтлаа хамт байсан. Тэд нэг олимпын наадам, хоёр ДАШТ, зургаан Европын АШТ-д түрүүлсэн.
