UBLife Logo
Кино

Далд сурталчилгаа хийсэн гэж буруутгагдсан 11 алдарт кино

Далд сурталчилгаа хийсэн гэж буруутгагдсан 11 алдарт кино

Кино үзэж байгаа үзэгчдийн хувьд ямар нэг зүйл анзаараагүй байж болох ч шүүмжлэгчид, хүний эрхийн төлөө тэмцэгчид ямар ч киноноос далд санаа олоод гаргаад ирдэг аймшигтай хүмүүс. Жирийн нэг ягаан ширээ гарлаа гэхэд тэд яагаад ягаан байна, юу хэлэх гэв гээд л ухан бодож, ургуулан сэтгэдэг зуршилтай. Ингээд далд сурталчилгаа хийсэн гэж буруутгагдсан 11 алдарт киног танилцуулья. Уншигч та сурталчилгааг анзаарсан болов уу?

“Харри Поттер”

Таргалалтыг сурталчилсан гэж буруутгажээ. Ширээн дээр байх элбэг дэлбэг хоол унд, шоколад, стэйк, мөхөөлдөс гээд л. Германы Die Tageszeitung сонины газраас Жоан Роулингийн бүтээлийг таргалах явдлыг хөхүүлэн дэмжсэн гэж шүүмжлээд илүүдэл жин, чихрийн шижинтэй хүмүүс энэ киног үзэхэд ямар хэцүү байдгийг ойлгохгүй байна гэж буруутгасан.

“Бөгжний эзэн”

Арьс өнгөөр ялгаварлах явдлыг сурталчилсан гэж шүүмжилжээ. Энэ киног хүчирхийлэл, арьс өнгөөр ялгаварлах явдал, амьтантай харгис хэрцгий хандахыг өөгшүүлсэн гэж байнга хэлдэг. Саяхан хар арьст жүжигчин Жон Бойега “Дэлгэцэн дээр нэг л хэвийн царайнуудыг харах гэж бид мөнгө төлөөгүй” гэж хэлсэн байна.

“Покемон”

Христосын шашны “Дэлхийг өөрчлөх олон улсын сүм” байгууллагаас покемонууд гомосексуализмийг сурталчилсан гэж буруутгасан. Яагаад тэгсэнийг сэтгүүлчид хайж үзээд юу ч олоогүй.

“Астерикс, Обеликс хоёр”

Германы Der Postillon сэтгүүлээс гол баатруудын шидэт ундааг сэргээшийн сурталчилгаа гэж үзсэн.

“Fight Club”

Фашизмийг сурталчилсан “ялд” унасан.

“Mad Max: Fury Road”

Кинонд гардаг эмэгтэйчүүдэд зураг авалтаас өмнө эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Ив Энцлер зөвлөгөө өгсөн гэдэг. Энэ кинод эрчүүдийг хэт харлуулсан гэж шүүмжилсэн. Өөрөөр хэлбэл феминизмийг сурталчилжээ.

“Ахмад Америк”

Америкийн Нэгдсэн Улсыг сурталчилсан гэж Люк Бессон өөрөө хэлсэн. Баатарлаг түүх үзэх гэж хүссэнээс биш Америк ямар агуу орон гэдгийг хүчээр шахахыг хэн ч хүсээгүй. Бессон хэлэхдээ “Жишээ нь, “Ахмад Франц”, “Ахмад Шинэ Зеланд” гэсэн кино хэн ч зохиодоггүй шүү дээ” гэж хэлсэн юм.

“Fifty Shades of Grey”

Гэрбүлийн хүчирхийллийг өөгшүүлэн сурталчилсан гэж АНУ-ын “Порногийн эсрэг” нийгэмлэг шүүмжилсэн. Эмэгтэйчүүдийг гутаасан олон үзэгдэлтэй тул 18-аас дээш насны гэсэн хязгаар тогтоохыг тэд шаардсан.

“Ирония судьбы” “Ууранд суусан паян”

Архидалтыг сурталчилсан гэж хүмүүс шүүмжилдэг. Киноны сүүлд гол баатар эмэгтэй хөдөлмөрч сүйт залуугаа архичнаар сольдог хэсэгт архичин хүн сайн мэт дүрслэгдсэн гэж хэлсэн хүн ч бий.

“Үзэсгэлэн гоо ба жонон”

Ижил хүйстнүүдийг сурталчилсан гэж ОХУ-ын нэгэн депутат шалгалт явуулсан гэж байгаа. Гэхдээ мэргэжилтнүүд шалгаж үзээд юу ч олоогүй.

“Teletubbies”

Польшийн Засгийн газар энэ хүүхдийн киноноос ижил хүйстнүүдийг сурталчилсан баримт олж харсан. Учир нь Тинки-Винки нь эрэгтэй мөртлөө эмэгтэй улаан цүнх байнга барьж явдаг нь сэжигтэй гэж үзжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.