UBLife Logo
Хөгжим

Өвлийн тухай шилдэг 8 дуу

Өвлийн тухай шилдэг 8 дуу

Өвөл хүйтэн улирал ч хөвсгөр цас, дулаахан гэр өвөрмөц уур амьсгал авчирдаг. Жинхэнэ өвлийн уур амьсгалыг мэдрэхэд хөгжим сонсох шиг сайхан зүйл үгүй.

“Let It Snow! Let It Snow! Let It Snow!”

Цасан хунгаргын тухай хамгийн алдартай байж мэдэх энэ дууг 1945 онд Сэмми Канн, Жюль Стайн нар бичжээ. Энэ 70 жил энэ дууг хэдэн зуун дуучин дуулсан ч хамгийн алдартай нь Дин Мартин, Фрэнк Синатра нарын хувилбар билээ. Цонхны цаана цас шуурж, харин би халуун зуухны дэргэд хайр дурлал мөрөөдөн сууна.

“California Dreamin’”

Өвлийн дуу биш мэт санагдав ч дахилт нь “Жирийн өвлийн өдөр Калифорнийг мөрөөдөөд” гэж байгаа. “Rolling Stone” сэтгүүлийн Бүх цаг үеийн шилдэг 500 дууны 89-д жагссан дуу.

“Baby, It’s Cold Outside”

Гэртээ харих гэж байгаа эмэгтэй, үлдээч гэж гуйж буй залуугийн яриа хэлбэрээр бичсэн дуу. 1944 онд Фрэнк Лоссер зохиосон юм.

“A Winter’s Tale”

Queen хамтлагийн энэ дуу үнэхээр гунигтай. Өвлийн үлгэртэй энэ дуу Фредди Меркьюригийн хамгийн сүүлчийн уран бүтээл. Фредди өвөл цонхны дэргэд суугаад бичсэн гэдэг.

“'tis the damn season”

Ганцаараа юм бодоод суухад яг таарсан үдэш. Залуу насаа дурсан санагалзаад.

“Winterlude”

Боб Диланы өвлийн ертөнцөд таныг аваачих тайван, амгалан дуу.

“Winter”

Гадаа хүйтэн ч сэтгэл дотор халуу дүүгүүлдэг дуу.

“Cold”

Хүйтэн гэж юу болохыг бүх талаас харуулсан бүтээл.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.