Аз жаргал гэж юу вэ? Энэ асуултыг хүн төрөлхтөн өөрсдөөсөө асуугаад их хугацаа өнгөрчээ. Үе болгон өөрийн гэсэн хариултыг хайсан хэвээр. Зарим хүнд алдар нэр олох нь аз жаргал бол нэг хэсэг нь гэртээ амгалан тайван суухыг жаргал гэж үздэг байна. Уран бүтээл туурвиад жаргал амсдаг хүн байхад нар жаргахыг хараад л жаргадаг хүн бас бий. Тэгэхээр аз жаргал гэж юу вэ гэдэг албан ёсны томьёо үгүй. Бидний нас, амьдралын туршлага, ажил төрлөөс хамааран өөрчлөгдөж байдаг. Гэхдээ аз жаргал гэдэг ойлголтод ойртож очсон хүмүүс байдаг. Ялалт, ялагдлын амтыг мэдэрсэн агуу тамирчид, цэцэн цэлмэг гүн ухаантнууд, авьяаслаг зохиолч, эрдэмтдийн аз жаргалын талаар хэлсэн үгийг уншаад аз жаргалыг өөрөөр хардаг болж болох юм.
Тамирчид
“Би хөлбөмбөг тоглохдоо аз жаргалтай байдаг. Ингээд л болоо” Лионель Месси, хөлбөмбөг
“Өөртэйгөө зохицон амьдрахад аз жаргалын нууц оршдог” Андре Агасси, теннис
“Дуртай юмаа хийж байгаа болохоор би аз жаргалтай” Рожер Федерер, теннис
“Аз жаргал гэдэг бол дуртай зүйлээ, сайн хийх явдал” Майкл Жордан, сагсан бөмбөг
“Аз жаргалтай байхын төлөө заавал трүүлэх албагүй. Өөртөө үнэнч байхад л хангалттай” Наоми Осака, теннис
“Бусдад урам зориг өгч байхдаа би аз жаргалыг мэдэрдэг” Мэнни Пакьяо, бокс
“Хэрэв чи аз жаргалтай байгаа бол юунд ч хүрч чадна” Криштиану Роналду, хөлбөмбөг
“Би амьд байгаадаа, гүйж байгаадаа аз жаргалтай. Надад хэрэгтэй бүх юм энэ” Элиуд Кипчоге, марафон
“Спорт сонирхогчид, дэмжигчид баяртай байхад би аз жаргалтай. Тэдний төлөө би тоглож байгаа” Зинедин Зидан, хөлбөмбөг
“Шавь нар минь надаас илүү сайн болж байгаага харахдаа би аз жаргал мэдэрдэг” Фил Жексон, сагсан бөмбөг
Гүн ухаантан, эрдэмтэд
“Аз жаргал биднээс өөрсдөөс минь хамаардаг” Аристотель, гүн ухаантан
“Таны бодож, ярьж, хийж байгаа зүйл харилцан уялдаж байхыг аз жаргал гэнэ” Махатма Ганди, Энэтхэгийн олон нийтийн зүтгэлтэн
“Чамайг ойлгож байгаа бол энэ нь аз жаргал юм” Күнз, гүн ухаантан
“Хүсэл, шунал бага байх тусам аз жаргал их байна” Лао-цзы, гүн ухаантан
“Ухаан санаа амгалан байхад жинхэнэ аз жаргал оршдог” Цицерон, гүн ухаантан
“Аз жаргал бол төлөв байдал биш зам юм” Будда
“Яг энэ мөчид аз жаргалтай бай. Энэ мөч бол чиний амьдрал юм” Омар Хайям, гүн ухаантан
“Чиний үйлдэл чиний үнэт зүйлстэй зохицож байхыг аз жаргал гэнэ” Карл Юнг, сэтгэл судлаач
“Сөрөг бодлоо хаяж, таалагдсан зүйлээ хий, таалагддаг хүмүүстэйгээ уулз” Луиза Хей, сэтгэл судлаач
“Аз жаргал гэдэг нь бэлэн зүйл биш. Аз жаргалыг өөрийн гараар өдөр бүр барьдаг юм” Шарль Фейе, гүн ухаантан
“Гэрт дулаахан, зүрх сэтгэл амар тайван, халаасанд бага зэрэг мөнгө байхад аз жаргал” Линь Юйтан, гүн ухаантан
“Одоо байгаадаа сэтгэл хангалуун байж, ирээдүйдээ санаа зовохгүй, өнгөрсөндөө харамсдаггүй бол аз жаргал” Жозеф Аддисон, яруу найрагч
“Жижигхэн зүйлээс ч баяр баясал олж чаддаг байхыг аз жаргал гэдэг” Анна Робертсон Браун, зохиолч
“Аз жаргалтай байхын тулд талархаж чаддаг байх ёстой” Жорж Мередит, яруу найрагч
“Аз жаргал бол сайхан сэтгэл, талархал юм” Далай лам
Урлагийн зүтгэлтнүүд
“Амьдралд байдаг ямар ч эргэлзээгүй аз жаргал бол өөр хүний төлөө амьдрах” Лев Толстой, зохиолч
“Аз жаргал гаднын нөхцлөөс хамаардаггүй, дотоод сэтгэлээс хамаардаг” Дейл Карнеги, зохиолч
“Аз жаргалтай байна гэдэг айхаа болино гэсэн үг” Альбер Камю, зохиолч
“Сэтгэл амгалан байх нь жинхэнэ аз жаргал юм” Фёдор Достоевский, зохиолч
“Эрүүл саруул байж, ой санамж муу байхад жаргал билээ” Ингрид Бергман, жүжигчин
“Тухайн мөчөөрөө амьдрах нь аз жаргал” Жон Леннон, дуучин
“Бусдад таалагдахгүй байсан ч өөрөөрөө байх нь аз жаргал” Мэрилин Монро, жүжигчин
“Зургаа зуран, цаг хугацааг мэдрэхгүй болохдоо би аз жаргалыг мэдэрдэг” Фрида Кало, зураач
“Амьдралд ямар нэг дүр тоглолгүй, үнэнээрээ амьдрах нь аз жаргал” Энтони Хопкинс, жүжигчин
“Аз жаргалд маргааш гэж үгүй, аз жаргалд өчигдөр гэж байхгүй, аз жаргалд одоо л гэж байгаа. Гэхдээ өдөр биш зөвхөн тэр мөч” Иван Тургенев, зохиолч
