АНУ-ын рэп дуучин Тупак Шакур эсэн мэнд байсан бол 55 нас хүрэх байлаа. Хэдийгээр тэр 25-хан насалсан ч түүхэн дэх хамгийн шилдэг хип-хоп уран бүтээлчдийн нэг болж чадсан юм. 1994 онд Тупакаас нэгэн сэтгүүлч “15 жилийн дараа та юу хийж байх бол” гэж асуухад тэр “Оршуулгын газар л хэвтэж байх болов уу. Муугаар бодоход намайг чандарлаад найзууд минь чандрыг минь татах байх” гэж хариулж байсан юм. 1996 оны есдүгээр сард Лас-Вегаст Шакур машиндаа буудуулж, амиа алдсан. Крис Кэрролл хэмээх цагдаа түүнийг амьсгал хураахаас нь өмнө хэнд буудуулснаа хэл гэхэд Тупак дунд хуруугаа гозойлгосон гэдэг.

Тупак Шакурын амьдралын дүрэм
“Эмэгтэй хүн чамайг энэ дэлхийд авчирсан. Тэгэхээр чи тэдэнтэй муухай харьцах эрхгүй”
“Үхэл бол амьдралын хамгийн том гарз биш. Харин амьд байхдаа үхсэн мэт байх л хамгийн том гарз юм. Хэзээ ч битгий бууж өг”
“Чамайг төрж байхад ганц чи уйлаад л бусад нь инээмсэглэж байлаа. Харин чи үхэхэд чинь бүгд уйлаад, өөрөө ганцаараа инээмсэглэж байхаар амьдраарай”
“Намайг шүүх эрх Бурханд л байдаг”
“Хэрэв чи өөртөө ялагдсан бол бүгдэд ялагдсан гэсэн үг”
“Унтаж байгаа хүнд мөрөөдлөөс өөр юу ч үгүй”

“Бетоны завсраар чадан ядан ургасан сарнай цэцэгт баяр хүргэ. Далий мөчиртэй, навч нь тахир гэж шүүмжлэхийн оронд бид түүний сэтгэлийн хүч чадлаар бахархах хэрэгтэй юм”
“Түнэр харанхуй шөнө болгонд нарлаг сайхан өдөр бий”
“Чамтай ашиг харж нөхөрлөсөн хүн бол найз биш хамгийн аюултай дайсан юм”
“Бороо шороо, өвчин зовлон гарсан ч хошин шогийн мэдрэмжээ бүү алд. Ямар ч зүйл тохиолдсон инээмсэглэж чаддаг байх хэрэгтэй”
“Ээж надад чи юуны төлөө амьдрахаа мэдэхгүй байгаа бол юуны төлөө үхэхээ эхлээд олсон нь дээр гэж хэлдэг байлаа”
“Амьдрал заримдаа хэцүү нь үнэн. Гэхдээ хамгийн харанхуй шөнийн дараа ч цэлмэг өдөр ирдгийг сана. Хүссэндээ хүрэхэд хэцүү байсан ч толгойгоо өргөж, тэвч, дахиад тэвч”
“Энэ дэлхийд ядуучууд баячуудаас олон. Тэгвэл яагаад баячууд бидэнд яаж амьдрахыг заана гэж? Боолчлол аль эрт дууссан биз дээ”

“Тэдэнд дайн хийх мөнгө байгаа ч ядуучуудыг тэжээх мөнгө байхгүй”
“Хайраас ялгаатай нь үзэн ядалт үргэлж үнэн байдаг”
“Аймхай хүн мянган удаа үхдэг бол цэрэг эр ганц удаа л үхдэг”
“Амьдрал бол ялах, ялагдахын тоглоом. Хэзээ нэгэн цагт миний тоглоом дуусах ч тэр болтол би аль болох их таашаал хүртэхийг хүсэж байна. Явах цагаа болтол би хутганы ирэн дээгүүр яваад л байхыг хүснэ”
“Би төрөлхийн удирдагч, яагаад гэвэл би сайн цэрэг. Хүндэлж явдаг Засаг байх юм бол толгой бөхийх хэрэгтэйгээ би мэднэ”
“Миний хийхийг оролдож байгаа зүйл бол тэдний надад өгсөн амьдрал хэмээх шалбаагаас амьд гарах явдал”
“Итгэж явсан хүмүүстээ хурагдсанаас буудуулж үхсэн нь дээр”

“”Би нийгмийн хүүхэд. Тэд намайг ийм болгосон. Би одоо үзэл бодлоо илэрхийлэх гэхээр тэд дургүй байна. Америк чи намайг ийм болгосон”
“Би үхлээс айдаггүй. Харин дахин төрөөд энэ гудамжиндаа эргэн ирэхээс айж байна”
“Би кармад итгэдэг. Хийсэн муу бүхэн эргэж өөрт ирнэ. Гэхдээ би зөв зүйл хийдэг болохоор диваажинд очно гэдэгтээ итгэдэг”
“Хэрэв сүм хийд авсан мөнгөнийхөө тал хувийг нийгэмд буцаан өгдөг байсан бол бид сайхан амьдрах байлаа”
“Би хэн нэгний үлгэр жишээ байхыг хүсдэггүй. Би зүгээр л юу хийж байгаагаа л харуулдаг”
“Рэп хөгжим урлаг гэж үнэхээр үзэж байгаа бол бичсэн дуундаа хариуцлагатай байцгаая”
“Агуу хүмүүс ч асуулт тавьдаг”
“Би цагаан арьстан байсан бол Жон Уэйн байх байлаа. Би өөрийгөө Шекспирийн жүжгийн эмгэнэлт баатар гэж мэдэрдэг”

“Тэмцэхийн төлөө амьдрах биш амьдрахын төлөө тэмц”
“Хар арьст Есүс намайг тэврээд байх ёстой газарт маань аваачиж байгааг би мэдэрч байна”
“Зүрхээ дага, гэхдээ тархиа бүү март”
“Чи 40 тэрбум доллартой баян гэдгийг би мэднэ. Гэхдээ чи хоёрхон хүүхэдтэй байж олон байшингаар яах гээд байгаа юм бэ? Хоёрхон өрөөтэй байранд бай л даа, чамд 52 өрөө ямар хэрэгтэй юм бэ? Хорогдох газар ч байхгүй хүн олон байна шүү дээ”
"Би төгс биш. Гэхдээ би үргэлж жинхэнэ байх болно”
