UBLife Logo
Загвар

Фото: Үлгэрт хөвсөн Парисын Загварын 7 хоног

Фото: Үлгэрт хөвсөн Парисын Загварын 7 хоног

Нэгдүгээр сарын сүүлээр Парис хот дахин дэлхийн загварын төв боллоо. Энэ сарын 20-25-нд Эрэгтэй загварын 7 хоног, 26-29-нд Шилдэг загварын 7 хоног болж,  дэлхийн шилдэг дизайнер, алдартай брэнд, нэр цуутай одод цугларлаа.

Chanel, Dior загварын ордны шинэ захирал Матье Блази, Жонатан Андерсон нарын хувьд замналын түүхэн хуудсаа эхлүүлсэн онцлогтой байв.

"Giorgio Armani Privé хавар-зун 2026” загвар өнгөрсөн жил нас барсан Жоржо Арманигийн оролцоотой бүтсэн юм.

Palazzo Armani-гийн тайзан дээр Жоржогийн хамаатан Сильвана Армани өөрийн бүтээлээ толилуулсан.

“Stephane Rolland”ын үзүүлбэр түүхт Cirque d’Hiver Bouglione-д явагдсан. Сэдэв нь цирк.

Chanel-ийн шинэ захирал Матье Блази үлгэрийн ойн уур амьсгалыг бүрдүүлсэн. Асар том мөөг, хорхой, шувууны дуу гээд яг л үлгэр.

Блази дараа нь эмэгтэйчүүдэд хамгийн тухтай загвар бүтээхийг зорьсон, гэхдээ Габриэль Шанелийн зарчимд үнэнч хэвээр үлдсэн гэж хэлсэн.

Жонатан Андерсон Dior-т анхныхаа бүрэн хэмжээний загварыг толилуулахдаа "haute couture” гэдэг ойлголтын хил хязгаарыг тэлэхийг хүссэн гэж байв.

Уламжлалт үдэшлэгийн даашинзнаас гадна өдөр тутам өмсөж болох загварууд байсан нь орчин үеийн шийдэл байлаа.

Жорж Хобейкагийн “Хавар-зун 2026” загвар.

Японы Юима Наказатогийн Якүшима арлын ойгоос санаа авсан загвар.

Модны навч, хад асга, мөөг гээд л эртний бөглүү ой мэт. Наказато өөрөө тайзны ард загварынхаа дагалдах дуу чимээг хийж байв.

Egonlab-ийн эрэгтэй загварыг Кевин Номпей, Флорентин Глемарек нар бүтээсэн бөгөөд орчин үеийн загварын ертөнцийн хямралыг харуулсан гэж тайлбарласан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна