UBLife Logo
Загвар

VOGUE: 2026 оны өвлийн олимпын онцлох өмсгөлүүд

VOGUE: 2026 оны өвлийн олимпын онцлох өмсгөлүүд

2026 оны Миланы Өвлийн Олимпын наадам хоёрдугаар сарын 6-наас 22-нд хооронд зохион байгуулагдах билээ. Өнгөрөгч олимпын наадмуудын адилаар энгийн спорт хувцаснаас илүүтэйгээр улс орон бүр ач холбогдол өгч өөрсдийн түүх соёлыг илэрхийлэх загвараар баг тамирчдынхаа өмсгөлийг урлажээ. “Ralph Lauren”, “Emporio Armani”, “Moncler” зэрэг алдартай брэндүүд үндэсний өв соёлыг илэрхийлсэн олимпын хувцсыг урласан байгаа бол “Adidas”, “Lululemon” зэрэг томоохон спортын хувцасны брэндүүд тэсгэм хүйтэнд, өндөрлөг газарт, хурд хүчээ бүрэн ашиглахад тохиромжтой байдлаар инженерчлэгдсэн хувцсыг бүтээжээ. 2026 оны өвлийн олимп хаяанд ирсэн энэ үед хамгийн загварлаг олимпын өмсгөлийг "Vogue"-ээс нэрлэжээ. Сонирхолтой нь зарим бага тамирчдын хувцсыг энгийн хүмүүс ч авах боломжтой байгаа гэнэ шүү.

Гоёл Кашмер, Монгол

2026 оны Өвлийн олимпын Монголын шигшээ багийн хувцас дахин дэлхийн анхаарлыг татлаа. Гоёл Кашмер брэнд нь Монгол нүүдэлчдийн өв соёлыг илэрхийлэх дээлийг орчин үеийн чамин эсгүүрээр шинэчлэн бүтээжээ. Монголын хахир өвөлд зайлшгүй хэрэгтэй өндөр зэрэглэлийн ноолуурыг ашиглаж, торго болон эвэр хэлбэрийн хээ угалзаар чимэглэсэн энэхүү хувцас нь дэлхийн тайзнаа Монгол улсын ёс уламжлалыг тодотгож байна. Соёлын өгүүлэмжийг хослуулсан энэхүү загвар нь Сан Сиро цэнгэлдэхэд Монголын баг тамирчид алхах мөчийг заавал үзэх шалтгаан болж байна.

"Ralph Lauren", Америк

АНУ-ын өвлийн олимпын хувцсыг “Ralph Lauren” брэнд 10 дахь удаагаа урлалаа. Нээлтийн ёслолын өмсгөлд модон товчтой цагаан пальто, АНУ-ын төрийн далбааны хээтэй сүлжмэл цамц, нарийн эсгүүр бүхий өмд оржээ. Харин хаалтын ёслолын хувцас нь илүү спортлог, өнгөлөг, “vintage” хэв маяг бүхий цанын куртка байхаар шийдэж. Мөн сүлжмэл малгай, улаан үдээстэй илгэн гутал зэрэг жижиг хэрэгслээр Америкийн мөнхийн хэв маягийг тодорхойлсон байна. “Ralph Lauren” компанийн брэндинг ба инновац хариуцсан захирал Дэвид Лорен хэлэхдээ “Бид загвараар дамжуулан мөрөөдлийг бүтээж, түүхийг өгүүлдэг. Орчин үеийн энэхүү өмсгөл нь Америкийн сэтгэлгээний илэрхийлэл хүсэл тэмүүлэл, өөдрөг сэтгэлгээ, төгс төгөлдөр лүү тэмүүлэх уйгагүй эрмэлзлийг илтгэж байгаа” гэжээ.

Emporio Armani”, Итали

Италийн баг 2026 оны Милано-Кортинагийн Олимпод “Emporio Armani””-ийн спорт хувцасны “EA7” брэндийн хувцсыг өмсөн нээлтийн ёслолд оролцоно. 2012 оноос тус брэнд Италийн шигшээ тамирчдын хувцсыг урлаж байсан. Харин энэ жилийн өмсгөл нь Жоржио Арманигийн бүтээсэн сүүлийн олимпын хувцас гэдгээрээ онцлог. Тэрээр хэлэхдээ “Тамирчидтай ажиллах нь жаргалтай, бахархам байдаг. Би Миланы цасан оргилуудтай зохицохуйц цагаан өнгийг сонгосон. Хүндлэл бол спортын хамгийн дээд үнэт зүйл. Үүнийг би хувцсандаа энгийн, тодорхой, цэвэр байдлаар шингээсэн” хэмээн өөрийн загварыг тайлбарлажээ. Иймээс ч “EA7” брэндийн хувцаснууд Миланы хурц оргилыг санагдуулахуйц цагаан өнгийг голчилж, нарийн эсгүүр гаргаж, гурван хэмжээст “Italia” оёдлоор оёжээ. Түүнчлэн нэмэлтээр Италийн төрийн дууллын хэсгийг куртка болон болон поло цамцны дотор хэвлэж өөрсдийн бэлэг тэмдгийг тусгажээ.

“Lululemon”, Канад

Энэ удаагийн Канадын тамирчдын өмсгөлийг спорт хувцасны алдарт брэнд “Lululemon” бүтээжээ. Канадын үндэсний бэлгэ тэмдэг болох улаан гацуурын навчийг өмсгөл бүрдээ оруулжээ. Куртик хантааз, малгай, ороолтыг дэр зэргээр ашиглах боломжтой нь ухаалаг шийдэл болсон байв. Канадын гайхалтай байгалиас илтгэхүйц гал улаан, ногоон цэнхэр өнгөнүүдийг ашиглаж тамирчдын биеийн хэлбэрт төгс нийцэж, тав тухыг хангахаар загварчилжээ.

“Adidas” ба“Ben Sherman”, Их Британи

Их Британийн багийн 2026 оны өвлийн Олимпын хувцсыг “Adidas” болон “Ben Sherman” брэндүүд хамтран бүтээжээ. Их Британийн багийн тэмцээн, бэлтгэлийн хувцсыг Германы “Adidas” гаргаж байгаа бол ёслолын хувцсыг Их Британийн брэнд “Ben Sherman” урлажээ. “Adidas” нь Их Британийн үндэсний өнгө болох цагаан, улаан, хөх өнгийг голчлон ашиглаж төрийн далбааны хээг мөн тусгаж өгсөн байна. “Adidas”-ийн спортын загварын мэргэжилтэн Жаклин Кинг хэлэхдээ “Бид тамирчдыг өвлийн олимпын сорилтыг давахад туслах мөн үндэстний онцлогийг харуулсан өмсгөл бүтээх зорилготой байсан. Энгийн хэр нь илэрхийлэмж сайтай дизайнд төвлөрч, улсын онцлогийг илэрхийлэхээр бүтээсэн” гэжээ. Харин Их Британийн брэнд “Ben Sherman” дөрөв дөх удаагаа олимпын хувцасны бүтээгчээр оролцож байгаа бөгөөд Альпийн нөхцөлд тохирсон хувцас бүтээсэн хэмээн онцолжээ. Их Британийн баг тамирчдын хувцсанд ноосон пальто, төрийн далбааны хээ бүхий нэхмэл цамц, бусад сүлжмэл хувцаснууд багтжээ. Мөн нээлтийн ёслолд туг барих тамирчдын өмсөх өвлийн малгай, ороолтыг 5 удаагийн Олимпын медальт Том Дэйли загварчилж гараар нэхсэн нь олны анхаарлыг татаж байна.

“Moncler”, Бразил

“Милан Кортина 2026” олимпын Бразилын шигшээ багийн нээлтийн болон хаалтын ёслолын хувцас, цанын багийн өмсгөл, техникийг “Moncler” брэнд дахин бүтээв. Үүнд нарийн эсгүүртэй, цанын хэв маяг бүхий цагаан куртик, цанын хэрэгслүүд багтсан байна. Мөн Бразил тамирчин Пинейро Браатентэй хамтран энгийн, загварлаг бэлтгэлийн хувцсыг бүтээжээ.

“Sportscraft” ба “Karbon”, Австрали

Австралийн багийн энэ удаагийн Өвлийн олимпын хувцсыг “Sportscraft” брэнд өмнөх олимпын өмсгөлийн хэв маягаас сэдэвлэн бүтээжээ. Алтан шаргал, ногоон өнгөнүүдийг хослуулсан нь 1990-ээд оны классик загварыг санагдуулам. Мөн хүрмийн дотор талд Австралийн багийн бүх тамирчдын нэрсийг оруулж, алтан медальт тамирчдын нэрсийг алтлаг утсаар оёжээ. Түүнчлэн “David Bosun” ба “Paul Fleming” нарын уугуул урлагийн бүтээлүүд Австралийн спортын олон талт нийгмийг онцолжээ.

“Le Coq Sportif”, Франц

“Le Coq Sportif” брэндийн 2026 оны коллекц Францын Олимп болон Пара-Олимпийн багуудад зориулагджээ. Цэнхэр, цагаан, улаан өнгийг голчилж хахир хатуу өвлийн цаг агаарт тохирох хувцсыг бүтээжээ. 1970-аад оны тренд өргөн захтай цахилгаантай цамц, шулуун эсгүүртэй өмд, “sherpa” чимэглэлийг багтаажээ. 2024 оны Парисын олимпын өмсгөл шиг улсынхаа газарзүйн онцлогийг илтгэх хээг ч зарим өсгөлд багтаасан байв. Мөн “Vibram” брэндийн гутал, олимпын наадмын лого болон “Team France” гэсэн бичигтэй сүлжмэл малгайг оруулж өгчээ.

“Dale of Norway”, Норвеги

Норвегийн багийн олимпын хувцас нь мөн сүлжмэл хувцаснаас бүрдэх бөгөөд түүхэн ач холбогдолтой гэнэ. “Dale of Norway” брэнд анх 1956 онд Кортинагийн Олимпод сүлжмэл хувцсыг бүтээж байжээ. Ийнхүү 2026 онд дахин өндөр захтай, хагас цахилгаантай сүлжмэл цамцыг шигшээ багийн тамирчдад зориулан бүтээсэн байна. Зуун хувь мерино ноосоор бүтээсэн бөгөөд гүн цэнхэр уламжлал хээг мөн агуулжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна