UBLife Logo
Спорт

Фото: Bad Bunny, Трамп буюу Супербоулд ирсэн одод

Фото: Bad Bunny, Трамп буюу Супербоулд ирсэн одод

АНУ-д Үндэсний хөлбөмбөгийн лигийн финалын тоглолт 60 дахь Супербоул болж өнгөрлөө.

Аваргын төлөө Seattle Seahawks, New England Patriots багууд өрсөлдөж, Seahawks баг 29:13 ялж, аварга боллоо.

Спортын өрсөлдөөнөөс гадна завсарлагаар болдог шоуг дэлхий дахин амьсгал даран хүлээж байлаа.

Грэмми шагналт Пуэрторикгийн Bad Bunny тус тэмцээний түүхэнд анхны бүх дуугаа испани хэлээр дуулсан уран бүтээлч боллоо.

Bad Bunny

Түүнтэй хамт Рики Мартин, Леди Гага, Carol G, Cardi B, Жессика Альба зэрэг олон дуучин уран бүтээлээ толилуулсан.

Рэпер Jay-Z охидуудтайгаа хамт
Трэвис Скотт
Green Day хамтлаг

Bad Bunny-г Трампын цагаачлалын бодлогын эсрэг үг хэлэх байх гэсэн хүлээлт байсан ч тэрээр “Үзэн ядалтаас хүчтэй ганц зүйл бол хайр” гэсэн илгээмж л явууллаа.

Шоуны үеэр болсон хуримын ёслол бас нэгэн хурц үзүүлбэр болсон.

Гэхдээ энэ жилийн шоуг Ерөнхийлөгч Дональд Трамп хурц шүүмжилсэн. Трамп “Түүхэн дэх хамгийн муу шоу. Испани хэл дээрх Bad Bunny-гийн дууг хэн ч ойлгосонгүй. Түүний бүжиг нь бүдүүлэг. Энэ жилийн шоу Америк орныг алгадаад авах шиг л боллоо” гэж хэлсэн байна. Трамп өнгөрсөн жил Супербоулд ирсэн анхны АНУ-ын Ерөнхийлөгч болсон ч энэ жил ирээгүй билээ.

Лэди Гага
Жессика Альба, Педро Паскаль, Кароль Жи, Янг Мико, Дэвид Грутман, Карди Би, Аликс Эрл
Рики Мартин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна