Дэлхий нийтийг цочирдуулсан АНУ-ын санхүүч, гэмт хэрэгтэн Жеффри Эпштиний нууц файл, бичгүүдийг олон нийтэд дэлгээд байгаа билээ. CGTN “Нууц файлд Далай ламын нэр 168 удаа дурдагдсан байсан” гэж бичжээ. Үүнтэй холбогдуулан, Далай ламын офисоос мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд “Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр "Эпштиний баримтууд"-тай холбоотой зарим мэдээлэлд Дээрхийн гэгээн Далай ламыг Жеффри Эпштинтэй холбон тайлбарлахыг оролдож байна.
Дээрхийн гэгээн Жеффри Эпштинтэй биечлэн уулзаж байгаагүй бөгөөд өөрийнхөө нэрийн өмнөөс түүнтэй уулзах, ямар нэгэн байдлаар харилцах эрхийг хэнд ч олгож байгаагүйг үүгээр албан ёсоор, хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
2026 оны 2 дугаар сарын 8” гэжээ.

