UBLife Logo
Дэлхий

Трамп: Энх тайвны зөвлөл Газын зурваст 5 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ

Трамп: Энх тайвны зөвлөл Газын зурваст 5 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social сүлжээндээ "Манай Энх тайвны зөвлөлийн гишүүн орнууд Газын зурвасын сэргээн босголтод зориулж, 5 тэрбум ам.доллар гаргахаар боллоо” гэж бичлээ.

Fox News-д “Хоёрдугаар сарын 19-нд Ерөнхийлөгч Дональд Трамп зөвлөлийн гишүүдтэй Вашингтонд уулзана. Энэ үеэр албан ёсоор тусламжийн талаар мэдэгдэх юм. Мөн тус бүс нутагт энх тайван байдал тогтоохын тулд цэргийн албан хаагч илгээх болсон байна” гэж мэдээлжээ.

Энх тайвны зөвлөлийг нэгдүгээр сарын дундуур байгуулсан. Дональд Трамп Энх тайвны зөвлөлийг тэргүүлэх бөгөөд Удирдах зөвлөлд нь Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, тусгай төлөөлөгч Стивен Уиткофф, хөрөнгө оруулагч Жаред Кушнер, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт Гэбриел, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэр, Дэлхийн банкны тэргүүн Ажай Банга багтаж байгаа.

Одоогийн байдлаар шинэ зөвлөлийн дүрмийг зөвшөөрч, Армени, Аргентин, Азербайжан, Болгар, Унгар, Индонез, Иордан, Казахстан, Косово, Пакистан, Парагвай, Катар, Саудын Араб, АНУ, Турк, АНЭУ, Узбекистан зэрэг улсууд гарын үсэг зурсан байгаа. Харин Итали, Франц зэрэг улсууд элсэхээс татгалзсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна