Мартын 8 дөхөж, бүсгүйчүүд хаврын гоёлдоо орох цаг ирлээ. Гоё сайхан байхад золиос хэрэгтэй гэж эрт дээр үеэс ярьсаар иржээ. Ингээд бидний эмээ, элэнц эмээ нар үзэсгэлэнтэй сайхан байхын төлөө ямар золиос гаргаж байсныг хамтдаа харцгаая.
1926 он, трико өмсөөгүй гэдгээ нуух гэж хөлөн дээрээ оёдол зурдаг байжээ.

1920-иод он, усанд сэлэлтийн резин маск. Нарнаас хамгаалах ёстой.

1936 он, шүүгчдийг үнэн зөв шүүлгэхийн тулд Гоо бүсгүйн тэмцээний оролцогчдын нүүр царайг хаадаг байжээ.

Х зуунаас Хятадад охидын хөлийг боож, хүчээр жижигхэн хөлтэй болгодог байв.

1930-аад он, Франц эмэгтэйчүүд цээжиндээ иллэг хийж байгаа нь.

1938 он, Нью-Йорк хотын наран шарлагын газрын эмэгтэйчүүдийн хувцас солих өрөө.

1964 он, үсээ тэгшлэх үйл явц.

1930-аад он, сэвх арилгах төхөөрөмж.

Тураах барааны сурталчилгаа.

1930-аад он, “Сайхан нүд” тэмцээнд оролцогчид зөвхөн нүдээрээ өрсөлдөнө.

1931 он, мөсөн маск.

1940-өөд он, сэвхнээс хамгаалсан хувцас.

1949 он, наранд гаралгүй биеэ борлуулах төхөөрөмж.

1929 он, үсэндээ хими хийлгэж байгаа эмэгтэй.

1941 он, дайн гарч нейлоны хомсдол үүссэн тул эмэгтэйчүүд трико өмссөн мэт харагдахаар хөлөө будуулдаг байв.

1940-өөд он. Үс хатаах хэрэгсэл.

1930 он, Лондон хотод “Сайхан хөл” шалгаруулах тэмцээн болж байна.

XVII–XIX зуунд Японд хар шүдтэй байх нь гоо сайхны тэмдэг байлаа.

1920-иод он, үсний фен.

1971 он, Брюссель хотод эмэгтэйчүүдийн хөхийг томруулах аппарат гарчээ.

1920-иод он, үрчлээний эсрэг резин маск.

1929 он, модон усны хувцас.

Хацрын хонхорхойтой болох хэрэгсэл.

1920-иод он, хамар тэгшлэгч.

1930-аад он, жимсэн маск.

1908 он, корсет зүүдэг болон зүүдэггүй эмэгтэйн бүсэлхийн рентген зураг.

1940-өөд он, төрөөд удаагүй ээжид тамхи татахыг хориглодоггүй байв.

1933 он, шинжлэх ухааны төлөөх золиос. Толгой, нүүрийг хэмжиж байна.

Бага зэрэг тог цохиулах энэ үйлчилгээгээр арьсны өнгө сайжирч, цусны эргэлт нэмэгдэнэ гэж үздэг байлаа.

Хүйтэнд нүүр хамгаалах маск.

