UBLife Logo
Спорт

Криштиану Роналду дайнаас холдож, Испанид буцлаа

Криштиану Роналду дайнаас холдож, Испанид буцлаа

Ойрхи Дорнодод дайн дэгдэж, эмх замбараагүй байдал үүсээд байна. АНУ, Израилын дайралтын дараа Иранаас Америкийн цэргийн  бааз байрладаг Катар, Саудын Араб, АНЭУ, Кувейт, Оман, Бахрейн гэсэн Булангийн орнуудад цохилт өгч эхэлсэн.

Азийн хөлбөмбөгийн холбооноос тус бүс нутагт тэмцээн, уралдаан зохион байгуулахыг хориглосон. Ираны дрон Саудын Арабын нийслэл Эр-Рияд хот дахь АНУ-ын ЭСЯ-д довтолсны дараа Роналду гэр бүлээ аюулгүй байдалд аваачихаар Саудын Арабыг орхисон байна. Түүний хувийн онгоц Даваа гарагийн өглөө Саудын Арабаас гарч, Египет, Газар дундын тэнгис дээгүүр нисэн, Испанийн Мадрид хотод газарджээ.

Роналду 50-60 сая ам.долларын үнэтэй "Bombardier Global Express XRS” онгоцтой. Хар өнгийн загвартай, дээр нь CR7 гэсэн бичгтэй тансаг хөлөг. Нийт 14–19 хүн суух боломжтой, унтлагын хэсэг, гал тогоо, Wi-Fi зэрэг тоноглолтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...