UBLife Logo
Дэлхий

“Фүкүшима” ЦЦС-ын ослоос хойш 15 жил өнгөрлөө

“Фүкүшима” ЦЦС-ын ослоос хойш 15 жил өнгөрлөө

Одоогоос 15 жилийн өмнө 2011 оны гуравдугаар сарын 11-нд Японы эрэгт 9,0-9,1 магнитудын хүчтэй маш том газар хөдлөлт болсон юм. Энэ газар хөдлөлтөөр 40 метр өндөр цүнами үүсэж, 10 км газар нэвтэрсэн билээ.

Цүнами хаалтын даланг сэтэлж, Токиогоос 220 км зайтай орших “Фүкүшима” цөмийн цахилгаан станцыг дайрсан.

Станцын цахилгаан эх үүсвэр зогсож, Чернобылийн станцаас хойших хамгийн том цөмийн осол болсон.

Хөргөх систем ажилгүй болсноор ажиллаж байсан 3 реактор осолдож, хортой бодис агаарт болон далайн усанд тархсан юм.

Фүкүшима ЦЦС

Хүчтэй цүнами Рикүзэнтаката хотыг тэр чигээр нь живүүлж, Сэндай хот,  Минамисанрикү, Ямада тосгоныг дайрсан.

Нийт 20 мянган хүн амиа алдаж, 2500 хүн сураггүй алга болсон. Эдийн засгийн нийт хохирлын хэмжээ 309 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ.

Газар хөдлөлт маш хүчтэй байснаас Хоншюү арал байрнаасаа зүүн тийш 2,4 метр хөдөлсөн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...