Урин хаврын өдрүүд айлчлан ирж буй энэ цагт чөлөөт цагаараа очиж үзэхэд тохиромжтой сонирхолтой үзэсгэлэнгүүдийг танилцуулж байна. Цаг агаар дулаарч, хотын уур амьсгал сэргэж байгаа энэ үед хайртай дотнын хүмүүстэйгээ болзоонд явангаа үзэсгэлэн үзэж, урлагийн гайхамшгийг мэдрээрэй.
Н.Зулцэцэг, “Alles im Fluss” – “Бүх зүйл урсгалд”
Хугацаа: Дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл
Хаяг: Лхам Галерей
Уран бүтээлч Н.Зулцэцэгийн бие даасан “Alles im Fluss” – “Бүх зүйл урсгалд” үзэсгэлэн Лхам галерейд гуравдугаар сарын 7-ны өдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэн нь гадаад дүр төрхөөс илүү дотоодод өрнөх хэмнэл, чимээгүй тэсвэр, үл үзэгдэх амьдралын урсгалд анхаарлыг хандуулжээ. Түүний бүтээлүүд тодорхой дүрслэлд баригдах бус, харин мэдрэхүй, орон зай, сэтгэлгээний тасралтгүй хөдөлгөөн, хувьслыг илэрхийлэхийг зорьдог байна.
“Бүхэл” эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн

Хугацаа: 2026.03.07-16
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-1, Монголын Урчуудын Эвлэлийн АРТ ГАЛЕРЕЙ.
“БҮХЭЛ” үзэсгэлэнд 20-оос 60 насны үе үеийн төлөөлөл болсон 21 эмэгтэй уран бүтээлч оролцож, нийт 42 бүтээлээ дэлгэн толилуулж байна. Уран зураг, зураасан зураг, монгол зураг, керамик, баримал, өрөг урлаг, батик зэрэг олон төрлийн арга барилаар дамжуулан эмэгтэй хүний дотоод ертөнц, мөн чанар, гоо сайхан, оршихуйн тэнцвэрийн тухай олон давхаргат хүүрнэл өрнүүлснээрээ онцлогтой.
Тус үзэсгэлэн нь гоо сайхныг төгс төгөлдөр байдлаар хэмжих бус, харин дотоод тэнцвэр, өөрийн мөн чанарыг мэдэрсэн бүрэн бүтэн оршихуйгаар ойлгох боломжийг үзэгчдэд санал болгож байна. Мөн эмэгтэй хүний давтагдашгүй гоо сайхан, төгс бус байхуйн үнэ цэнийг хүлээн зөвшөөрөхийн ач холбогдлыг уран бүтээл бүрээр дамжуулан илэрхийлжээ.
“БҮХЭЛ” үзэсгэлэн нь Санхүү Банкны Эмэгтэйчүүдийн Холбооны 10 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж байгаа бөгөөд эмэгтэй удирдлага бүхий 20 гаруй төрийн бус байгууллага, хувийн хэвшил болон хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр олон нийтэд хүрч байна.
Б.Хүрэлбаатар, “Наран цэцэг“ үзэсгэлэн

Хугацаа: 2026 оны 3-р сарын 29-нийг
Хаяг: Б контемпорари арт галерейд
Тасалбар: 5000 төгрөг
Үзэсгэлэнд тосон будаг, акрилк, усан будгийн техникээр бүтээсэн 40 гаруй бүтээл дэлгэгдсэн бөгөөд наранцэцгийн дүрслэлээр дамжуулан хүний дотоод тэмцэл, тэсвэр хатуужил, итгэл найдварын тухай өгүүлж байгаараа онцлог юм.

"BEST OF MONGOL ZURAG"
Хугацаа: 2026.03.20-31
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-1, Монголын Урчуудын Эвлэлийн АРТ ГАЛЕРЕЙ.
Монгол зураг нийгэмлэг 2026 оны 3 сарын 20-31-нд “BEST OF MONGOL ZURAG” үзэсгэлэнг Монголын Урчуудын эвлэлийн Үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнд Монгол зургийн орчин үеийн шилдэг уран бүтээлчдийн бүтээлүүдийг дэлгэн үзүүлнэ.
Монгол зураг нийгэмлэг нь 2002 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд монгол зургийн уламжлалт өвийг судалж, хамгаалах, хөгжүүлэх зорилготой ажилладаг. Энэ жил монгол уран бүтээлчид Итали улсад болох Венецийн 61 дэх удаагийн биенналь-д оролцож байгаа нь бахархалтай үйл явдал болж байна.
ОРШИН БАЙХУЙ – МЕДИА АРТ ҮЗЭСГЭЛЭН
Хугацаа: 2026.03.01-03.22
Хаяг: Sanctuary Gallery
Тасалбар: 12 мянган төгрөг
Тус үзэсгэлэнгийн талаар “Миний хувьд оршихуй гэдэг нь хайр, шалтгаангүй баяр баясал бөгөөд бодит байдлын нэгэн бүхэл чанарын илрэл юм. Хувь хүнээ суллах үед оршихуй гэрэлтэн цацарч, өөрийгөө бусдын дотор олж харна. Энэ нь энгийн атлаа ид шидтэй “ямар ч зүйл биш” мэдрэмж бөгөөд оршин байгаа, “Би байна” гэдгийн ухамсарыг өгдөг” гэж уран бүтээлч онцолжээ.
Б.Мөнхцэцэг, "Гэр
Хугацаа: 2026.03.12-03.25
Хаяг: Улаан гэр галерей
