UBLife Logo
Хөгжим

Дэвид Гилморын гитар $14,6 саяын үнэ хүрлээ

Дэвид Гилморын гитар $14,6 саяын үнэ хүрлээ

Дуудлага худалдааны “Christie's” төвөөс “Pink Floyd” хамтлагийн Дэвид Гилморын “Хар Stratocaster” гитарыг 14,6 сая ам.доллароор зарагдлаа гэж мэдэгдлээ. Энэ гитарыг Гилмор 1970-1983 онд гарсан бүх цомгийнхоо бичлэгт ашиглаж байжээ. Ийнхүү “Хар Stratocaster” дэлхийн хамгийн үнэтэй гитараар албан ёсоор нэрлэгдэж эхэллээ. Дуудлага худалдааны газраас худалдан авсан хүний нэрийг зарласангүй. Түүнээс өмнө “Nirvana” хамтлагийн Курт Кобейний 1993 онд “MTV Unplugged” тоглолтын гитар хамгийн үнэтэйд тооцогдож байлаа. Энэ гитарыг 2020 онд 6 сая ам.доллароор зарж байсан юм.

Энэ удаагийн дуудлага худалдаагаар зарагдсан бусад эд зүйлс:

-Курт Кобейний “Smells Like Teen Spirit” дууны бичлэгт хэрэглэсэн хөх өнгийн “Fender Mustang” гитар - 6,9 сая ам.доллар

-Жон Ленноны төгөлдөр хуур – 3,2 сая ам.доллар.

- “Grateful Dead” хамтлагийн Жерри Гарсиягийн “Бар” нэртэй гитар – 11,6 сая ам.доллар

- Боб Диланы “The Times They Are A-Changin” дууны гар бичмэл - 2,5 сая ам.доллар

- “Битлз” хамтлагийн Ринго Старрын бөмбөр – 2,4 сая ам.доллар

- Алдарт жаз хөгжимчин Майлз Дэвисийн бүрээ – 1,6 сая ам.доллар

- Сильвестр Сталлонегийн өөрийн гараар бичсэн “Рокки” киноны зохиолын тэмдэглэл – 508 мянган ам.доллар.

-Домогт боксчин Мохаммед Алигийн жин хэмжүүлэхдээ өмсөж байсан халат – 444,5 мянган ам.доллар.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...