UBLife Logo
Кино

Найруулагч Пол Томас Андерсон “Шилдэг найруулагч“ төрөлд Оскарын шагнал хүртлээ

Найруулагч Пол Томас Андерсон “Шилдэг найруулагч“ төрөлд Оскарын шагнал хүртлээ

Холливудын нэр хүндтэй найруулагчдын нэг Пол Томас Андерсон Оскарын 98 дахь удаагийн ёслолын үеэр “Шилдэг найруулагч” шагналыг хүртэж, уран бүтээлийнхээ олон жилийн хөдөлмөрийг үнэлүүллээ. Тэрээр энэ шагналыг “One Battle After Another” киноны найруулгаар хүртсэн байна.

Энэ ялалт нь Андерсоны хувьд удаан хүлээгдсэн амжилт байв. Тэрээр өмнө нь хэд хэдэн удаа Оскарт нэр дэвшиж байсан ч ийнхүү анх удаа шагнал хүртэж байгаа юм. Мөн энэ нь түүний шилдэг найруулагч төрөлд дөрөв дэх удаагаа нэр дэвшсэн тохиолдол бөгөөд анхны ялалт болж байна.

One Battle After Another кино энэ жилийн Оскарын наадамд 13 төрөлд нэр дэвшсэн бөгөөд үүнд шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг адаптацлагдсан зохиол зэрэг гол шагналууд багтсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...