UBLife Logo
Дэлхий

Али Ларижани амиа алдсаныг Иран хүлээн зөвшөөрлөө

Али Ларижани амиа алдсаныг Иран хүлээн зөвшөөрлөө

Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Али Ларижани алагдсан гэдгийг Иран хүлээн зөвшөөрлөө. Ерөнхийлөгч Масуд Пезешкиан “Гэм буруугүй хүмүүсийн цусаар гараа будсан алуурчдаас бид хатуу ширүүнээр өс хонзонгоо авах болно” гэж мэдэгдлээ. “Tasnim” агентлагийн мэдээлснээр түүнтэй хамт хүү нь болох алдартай эрдэмтэн Мортаза Ларижани амиа алдсан байна.

Энэхүү мэдээ Израилын тагнуулын алба Ираны салбар бүрд нэвтрэн орсныг харуулж байгаа юм. Ларижани бол Ираны хамгийн хүчирхэг удирдагчдын нэг байлаа. Түүнийг хаана, хэзээ ирэхийг Израилын тал мэдэж байсан бөгөөд маш хүчтэй цохилт өгчээ.

Ираны дээд удирдагч Али Хаменеи алагдсаны дараа Израилын гол бай нь Ларижани болоод байсан. Түүний тухай мэдээллийг маш өндөр үнээр авахаа зарлаж, эрэн сурвалжилж байлаа. Ларижани хэд хэдэн удаа телевизээр гарсан ч байнга хоноглох газраа өөрчилж, аюулгүй байдлын арга хэмжээ авч байсан ч амьд үлдэж чадсангүй.  “The New York Times” сонинд бичсэнээр Ларижани шинэ удирдагчаар Можтабаг сонгохыг эсэргүүцэж байсан гэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...