“Chainsaw Man” манга долоон жил үргэлжилсний эцэст өнөөдөр албан ёсоор дуусч байна. Энэ хугацаанд нийт 232 бүлэг хэвлэгдсэн бөгөөд зохиолоос сэдэвлэсэн анимэ болон бүрэн хэмжээний анимейшн гарч, үзэгчдээс ихээхэн хайр хүндэтгэлийг хүртсэн билээ. Мангака “Tatsuki Fujimoto” сүүлийн боть 2026 онд худалдаанд гарахыг зарласан юм.

“Chainsaw Man” манга 2018 онд анх үзэгчдэд хүрч, ихээхэн амжилт олсон. Зохиолын гол санаа болох айдас, сэтгэл хөдлөлөөс үүсэх чөтгөрийн концепт тун шинэлэг байсан. Драма, хошин элементүүд нь орчин үеийн шонен манганы хэв маягийг эвдсэн гэж олон хүн үнэлдэг. Ийнхүү долоон жилийн дараа хайртай мангадаа баяртай гэж хэлж, “Tatsuki Fujimoto”-гийн дараагийн бүтээлийг тэсэн ядан хүлээцгээе.


