UBLife Logo
Нийгэм

Дөрөвдүгээр сард шатахууны үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэх төлөвтэй байна

Дөрөвдүгээр сард шатахууны үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэх төлөвтэй байна

АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин шатахууны үнэ, нийлүүлэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “ОХУ-аас ирэх сард нийлүүлэх нефьт бүтээгдэхүүний үнийг өчигдөр авлаа. Энгийн АИ-92 бензин тн тутам 705 ам.доллар, евро-5 1206 ам.доллар, АИ-95 1176 ам.доллар, АИ-98 1226 ам.доллар, дизель түлш энгийн нь 1385 доллар, евро дизель 1410 ам.долларын үнэ ирүүлсэн. Үүнтэй холбогдуулаад зөвлөл маань хуралдаж, зөвлөмж өглөө. Литр тутамдаа АИ-92-оос бусад төрлийн бүтээгдэхүүн дээр 300-350 төгрөг нэмэгдүүлэх зөвлөмж хүргүүлсэн байна. Гуравдугаар сард дизель түлш дээр 54 ам.доллар, авто бензин дээр 30 ам.долларын үнэ нэмэгдэж ирсэн. Өмнө нь нөөц бүрдүүлсэн учраас үнэ нэмэхгүй арга хэмжээг авсан. Одоо бол дэлхийн нөхцөл байдалтай холбогдуулан үнийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Монгол Улс Хятад улсаас нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх, Казахстан улсаас мөн нийлүүлэхээр Санамж бичгийн хүрээнд ярилцаж байгаа. Хангамж, нийлүүлэлт хэвийн үргэлжлэх тул хомсдол үүсэхгүй” гэлээ.

Монгол Улс гуравдугаар сарын 26-ны байдлаар:

• АИ-92 автобензин 45 хоногийн

• АИ-95 автобензин 72 хоногийн

• Дизелийн түлш 29 хоногийн

• Онгоцны түлш 19 хоногийн нөөцтэй байгааг Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...