Цахим спортын “Passion UA” багаас Бразилын Рио-де-Жанейрод болох “IEM Rio 2026” тэмцээний өмнө бүрэлдэхүүндээ сэлгээ хийснээ зарлалаа. Тус багийн тоглогч манай Азбаяр "Senzu" Мөнхболдын оронд Канадын Жастин "FaNg" Коукли тоглох болжээ.
Сэлгээ хийх болсон шалтгаан нь ESL-ийн дүрэм бөгөөд Америк тивд болж байгаа тэмцээнд оролцохын тулд бүх баг заавал Америк тивийн тамирчинтай байх ёстой гэнэ.
“Passion UA” багийн “IEM Rio 2026” тэмцээний бүрэлдэхүүн:
Жастин "FaNg" Коукли;
Сантино "try" Ригал;
Владислав "Kvem" Король;
Жони "JT" Теодосиу;
Николас "nicx" Ли.
“IEM Rio 2026” тэмцээн дөрөвдүгээр сарын 13-19-нд Рио-де-Жанейро хотын Олимпын цэнгэлдэх хүрээлэнд болно. Тэмцээнд 16 баг оролцох юм. Шагналын сан нь 1 сая ам.доллар.
