Улаанбаатарт өнөөдөр шөнөдөө их төлөв цэлмэг, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.
Өнөөдөр буюу 30-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд нутгийн зүүн хэсгээр, 4 сарын 1-2-нд говь, талын нутгаар салхи, шуургатай байна.
Улаанбаатар хотын энэ долоо хоногийн цаг агаарын мэдээ:

Маргааш буюу 31-нд Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 4-р сарын 1-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар, 2-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи 31-нд нутгийн зүүн хагаст, 2-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө -1-4 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2-3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Пүрэв гарагт нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн зүүн нутгаар эрс хүйтэрнэ.