UBLife Logo
Лавлах

Улаанбаатарт лхагва гарагт өдөртөө 9 градус дулаан, баасан гарагт 8 градус хүйтэн байна

Улаанбаатарт лхагва гарагт өдөртөө 9 градус дулаан, баасан гарагт 8 градус хүйтэн байна

Маргааш Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас, 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын баруун хойд хэсгээр, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурна.

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө 3-5 градус дулаан байна.

Энэ 7 хоногийн ажлын өдүүдийн цаг агаар:

Маргааш буюу 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст дулаарах боловч 11-нд баруун аймгуудын нутгаар, 12-ноос ихэнх нутгаар эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...