UBLife Logo
Спорт

Италигүй, харин Ирактай ДАШТ болох нь

Италигүй, харин Ирактай ДАШТ болох нь

Ирэх зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 18-нд АНУ, Мексик, Канадад болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээнд оролцох 48 багийн нэрс бүрэн тодорч дууслаа.

Хамгийн сүүлчийн буюу 48 дахь эрхийг тив хоорондын плэй-оффоос Иракийн шигшээ баг Боливиг 2:1-ээр хожиж авав. Өмнө ганцхан удаа 1986 онд ДАШТ-д оролцсон Ирак 40 жилийн дараа хоёр дахь удаагаа ДАШТ-д оролцохоор дахин Хойд Америк тивд хөл тавих нь. Мөн Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс ДАШТ-д оролцох эрхээ тив хоорондын плэй-оффоос авлаа. Конгочууд Ямайкаг 1:0-ээр хожсон.

Бельгийн Конго, Зайр гэх мэтээр улсынхаа нэрийг нижгээд сольсон энэ улс 1974 онд ДАШТ-д оролцсон түүхтэй.

Харин Европ тивийн плэй-оффоос Босни ба Херцеговина, Чех, Швед, Туркийн багууд эрхээ авлаа.Дэлхийн дөрвөн удаагийн аварга Итали гурван ДАШТ-ийг дараалан "өнжих" болсон нь харамсалтай.

Тэд Босни Херцеговинатай 1:1-ээр тэнцээд торгуулийн цохилтоор 1:4-өөр хожигдов. Италийн төвийн хамгаалагч Бастони 41 дэх минутад улаан хуудсаар торгуулж, талбайгаас хөөгдсөн нь хожигдлын үндсэн шалтгаан боллоо .

Чехүүд талбайдаа Данитай 2:2-оор тэнцсэн ч торгуулийн цохилтоор 3:1-ээр хожив. Мөн Шведүүд Польшийг 3:2-оор, Турк Косовог 1:0-ээр хожин ДАШТ-ийг зорих боллоо.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...