UBLife Logo
Спорт

“The Mongolz” багийн 4 сарын 1-ний наргиан

“The Mongolz” багийн 4 сарын 1-ний наргиан

Монголын цахим спортын шилдэг баг болох “The Mongolz” дэлхийн дэвжээнд дийлсээр л явна. Тэд саяхан “BLAST Open Rotterdam 2026” тэмцээнд оролцож, 5-6 дугаар байрт шалгарсан билээ.

Өчигдөр буюу 4-р сарын 1-нд “The Mongolz” баг олон нийтийн сүлжээнд нэгэн мэдээлэл оруулсан нь зарим спорт сонирхогчийг шоконд оруулсан гэхэд болох юм.

“Удаан хугацаанд ярилцаж, олон талын байр суурийг харгалзан үзсэний эцэст PGL Bucharest 2026 тэмцээнээс эхлэн bLitz багийн coach, maaRaa IGL үүргийг хүлээн тоглохоор боллоо” гэсэн мэдээ байсан юм.

Үнэмшсэн зарим нь ихэд гайхаж, “Маараа багш IGL хийх юм уу” гэж гайхаж байлаа. Мэдээж энэ бол “Өнгөрсөн 4 сарын 1” байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...