UBLife Logo
Эрүүл мэнд

Хэдэн цагт кофе ууж болохгүй вэ?

Хэдэн цагт кофе ууж болохгүй вэ?

Кофе бол биед ашигтай, эрч хүч олгодог гэдэг нь бүгдэд батлагдсан зүйл. Гэхдээ өдөржин эрч хүчтэй байхын тулд кофег өглөөний 09:30-11:00 цагийн хооронд ууж болохгүй гэж Америкийн эрдэмтэд анхааруулж байна. Өглөөний 09:00-11:00 цагуудад хүний бие кортизон гэх гормон ялгаруулдаг ба энэ нь өглөө сэргээж, орой нь нойр хүргэдэг гормон юм. Кортизол ялгарах тэр цагаар бид өөрсдийгөө сэргэлэн, цовоо болохыг мэдэрдэг байна. Тэгэхээр заавал тэр цагаар кофе ууж, давхар сэргэлт хийх шаардлагагүй. Гормон ялгарах тэр цагаар кофе уухад гормоны хэмжээ багасдаг. Удаан хугацаагаар кофе уусан бол кофейнд дасаж, сүүлдээ үйлчлэхээ болих магадлал ч бий. Тиймээс 12:00 цагаас хойш кофе уухыг зөвлөж байна. Байгаль эхээс заяасан өдрийн дэглэм ч алдагдахгүй, кофейн ч өөрийнхөө үйлчилгээг үзүүлэх болно.

Хүн өдөрт 400 мг кофейн буюу 4 аяга кофе уух хэрэгтэй. Өдрийн сүүлийн кофегоо унтахаас 8 цагийн өмнө ууж байх хэрэгтэй гэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна