UBLife Logo
QUIZ

QUIZ: Моне юу, Мане юу гэдгийг мэдэх үү?

QUIZ: Моне юу, Мане юу гэдгийг мэдэх үү?

Моне, Мане хоёрыг (Monet et Manet) хүмүүс нэрнээс нь болоод их андуурдаг байжээ. Тэд ч хоорондоо андуурлын улмаас танилцсан. 1865 оны Парис. Салонд зургаа тавьсан Мане үзэсгэлэнгийн нээлтэд хүрээд иртэл хүн болгон магтаад байх юм гэнэ. Ялангуяа далай, тэнгисийн зураг үнэхээр гайхалтай гэхийг сонсоод нэг ч далай зураагүй Эдуард Мане ихэд гайхав. Өөрийн зурган дээр ирээд хартал хажууд нь хоёр далайн зураг байх ажээ. Зурган доор түүний нэрийг гэхдээ алдаатайгаар “Monet” гээд биччихсэн байх юм гэнэ. Тэр үед Парист Клод Монег мэддэг хүн гэж байсангүй. Харин Мане хэн нэгэн новш өөрийг нь доромжлох гэж байна хэмээн ихэд уурласан байна. Моне, Мане хоёр хэдэн сарын дараа танилцаж, нөхөрлөсөн юм. Эдуард нэг бус удаа Клодыг аварч байсан. Мөнгө зээлүүлнэ, эхнэр нь хүндээр өвдөхөөд бүх өрийг нь хүчингүй болгож байв. Тэд хориод жил найзалж, үерхэл нь 1883 онд Манег нас барах хүртэл үргэлжилсэн байна.

Ингээд бид хоёр алдарт уран зураачийн бүтээлийг, хамгийн алдартайг нь гаргана. Харин та зураачдын арга барил, төрлөөр нь хэнийх нь зураг болохыг таах юм.

0-5

Уран зураг бол ойлгоход тун хэцүү, дээд зэрэглэлийн зүйл билээ.

6-9

Тун дажгүй шүү. Өөрөө зурахгүй гэхэд уран зураг гадарлаж байна.

10-12

Та бол агуу суутан, орчин үеийн Леанордо да Винчи мөн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна