Гадаадад аялж, жуулчилж байгаа хүмүүс тухайн орны эрүүл мэндийн үйлчилгээг авах тохиолдол гардаг. Харин Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-наас энэ талаар сэрэмжлүүлэг гаргажээ.
Сэрэмжлүүлэгт “Гадаадын зорчигчид эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлаа АНУ-ын засгийн газрын эрүүл мэндийн “Medicaid” хөтөлбөр болон бусад төрийн тусламжийг ашиглан төлөх нь визийн нөхцөлийг зөрчиж буй хэрэг юм. Уг зардлыг АНУ-ын татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлдэг. Хэрэв та АНУ-ын нийгмийн халамжид хамрагдсан, тэтгэмжийг зүй бусаар ашигласан тохиолдолд цаашид АНУ-д зорчих эрхгүй болох эрсдэлтэй” гэж дурджээ.
