UBLife Logo
Нийгэм

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горимд шилжүүлнэ

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горимд шилжүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдыг уян хатан цагийн хуваариар ажиллах, нэг өдрийг цахимаар ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо.

Хотын дарга Х.Нямбаатар "Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийслэлийн төр захиргааны байгууллагууд ажлын дөрвөн өдрийн горим руу шилжинэ. Дөрвөн өдөр биечлэн, нэг өдөр цахимаар ажиллана. Ингэхдээ нийслэлийн төр захиргааны байгууллагууд хувийн хэвшлийн ААН-үүдтэйгээ ойлголцож хүндрэл үүсгэхгүй байх, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх ёстой" гэлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна